Франц хэлтнүүдийн соёлын өдрүүд маргааш эхэлнэ

М.Төгөлдөр
2023/03/09

Жил бүрийн гуравдугаар сарын 20-нд тохиодог Олон улсын Франц хэлтнүүдийн өдөр Fête de la Francophonie буюу Франц хэлтнүүдийн баярыг 24 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, маргаашаас баярыг тэмдэглэж эхлэх юм байна.

Гуравдугаар сарын 10, 11-нд Франц, Канад, Кибек киног монгол хадмалтайгаар “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үнэ төлбөргүй гаргах бол гуравдугаар сарын 11-нээс 25-нд ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуульд суралцагчдын дунд франц хэлний шүлэг, дууны тэмцээн зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнийг хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчид гэсэн гурван ангиллаар зохион байгуулах юм байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол дахь нийт франц хэлтэн, соёлын төлөөллүүд, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдууд, сургалт судалгааны байгууллагууд, францын бизнес худалдаа, аялал жуулчлалын байгууллагуудыг нэгтгэдэгээрээ онцлог бөгөөд Франц хэлтнүүдийн баярын хүрээнд олон төрлийн соёлын үйл ажиллагаанууд зохион байгуулагдах бөгөөд франц хэлээр ярьдаг улс орнууд, тэдний соёлыг Улаанбаатар хотод сурталчлан таниулах зорилготой аж.

Харин гуравдугаар сарын 18-нд франц хоол танилцуулах арга хэмжээ болно. Элчин сайд нар өөрсдийн орны нэрийн хоолыг танилцуулж, хэрхэн хоол хийх талаар сонирхуулахын зэрэгцээ "Voilà" рестораны ахлах тогоочийн заавраар амтат жороос суралцах боломжтой аж.

Түүнчлэн гуравдугаар сарын 25-нд франц хэлтнүүдийн баярын ялагчдыг тодруулах бол гуравдугаар сарын 26-нд "Франц хэлтэн орнуудын хотхон" өдөрлөгийг Сүхбаатарын талбайд нээлттэй зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр дипломат байгууллага, боловсрол соёлын төвүүд, бизнес худалдаа, аялал жуулчлалын компани зэрэг 40 гаруй байгууллага олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, мэдээлэл өгөх юм байна.





0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18