Яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат БНСУ-аас Монголд ирээгүй байна

Л.Бямбажав
2023/03/09

Нүүрсний дуулиан дэгдэхтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ энэ оны нэгдүгээр сарын 30-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн билээ. Түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан  яллагдагчаар татсан болохыг АТГ-аас мэдээлсэн. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм. 

Үүнээс урьтаж Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзахдаа хууль хяналтынханд шалгуулахаа илэрхийлсэний сацуу ээжийгээ гадаадад эмчлүүлэхээ дурдаж,  УИХ-ын тухай хуулийн 10.1.2 дахь заалтын дагуу хүндэтгэх шалтгаанаа доорх өргөдөл хүсэлтдээ тодорхой дурьдсан байдаг. 

Дээрх хүсэлтийг гаргасны маргааш өдөр нь буюу хоёрдугаар сарын 1-ний өдөр тэрбээр БНСУ руу явсан бөгөөд өнөө хэр Монголын хилээр орж ирээгүй байна. Ирэх долоо хоногт УИХ-ын хаврын чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэнэ.


7
angry
0
care
5
haha
0
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18