Хотын дарга Д.Сумъяабазар ээждээ зориулан дуу бүтээлгэжээ

Л.Бямбажав
2023/03/09

Улсын заан Д.Долгорсүрэн гуайн гэргий Хадын Пүрэвбадамын бичсэн “Аварга ингэж төрсөн” ном Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр  нээлтээ хийсэн билээ. Энэ үеэр түүний хүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ижийдээ зориулан дуу бүтээлгэснээ сонордууллаа.


Түүний хүү Хотын дарга Д.Сумъяабазар “Ээждээ, Монголын мянга мянган ээжүүдэд зориулж эргэх холбоо, хүйн холбоог харуулсан сайхан дуу хийлгэх юм сан гэж бодож явсан. Өнгөрсөн есдүгээр сард багын найз, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, МУГЖ Д.Отгонбаярт хүсэлт тавьсан юм. Отгоо маань ч долоон сарын хугацаанд ажиллаад энэ сайхан эхийн тухай дуу бүтсэн” хэмээж байв.


“Өглөө бүрийг өргөн гийгүүлсэн

Өнө мөнхийн мандах наран минь

Ижийд минь нас хайрлаач

Ирэх он жилүүдээс сэтгэлээ дээжлэн, итгэн гуйя

Ивээлт тэнгэрийн уудамд гэрэлтсэн

Ижил долоон бурхан одод минь

Ижийд минь хишиг хайрлаач

Энхрий үрсийнхээ эгшиглэнт инээдээс эвийлэн гуйя” хэмээн эгшиглэх уг дуу “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Отгонбаярын “Ижийдээ нас гуйлаа” шүлэг, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, МУГЖ Д.Отгонбаярын аяар ийнхүү бүтжээ.


Дууны ая зохиогчоор ажилласан, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр “Найз минь надад санал тавиад “Болор цом-35” яруу найргийн наадмын тэргүүн байрын шагналт, яруу найрагч М.Отгонбаярын ижийдээ нас гуйж бичсэн шүлгийг илгээсэн. Шүлгийг нь уншаад дотор нэг юм зурах шиг л болсон доо. Тэгээд “Энэ шүлгийг дуу болгох ёстой юм байна” гэж бодож явсаар, яруу найрагч М.Отгонбаяртайгаа хамтран, шүлгээ дууны хувилбар руу оруулж, хувиргасан. Ая нь ч шүлэг дотроо байсан. Би ч их азтай хүн юм. Энэ олон жил найзалсан найзынхаа хүслийг биелүүлж, ижийдээ зориулсан энэ дуун суваргыг босголцсондоо маш их баяртай байна. Дууг минь Монгол орон даяар олон арван жил сонсож, ижийгээ, эмэгтэй хүнийг хайрлах сэтгэлээ бадамлуулж яваасай гэж хүсэж байна” хэмээв.

“Ижий минь урт наслаарай” дууг Ардын жүжигчин, дуучин А.Долгор, “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр, “The Voice оf Mongolia” шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашням, Г.Даваадалай нар хамтран дуулсан юм.

Дууны эзэн Х.Пүрэвбадам гуай “Өнөөдөр энэ сайхан уран бүтээлч хүүхдүүд маань хамтраад дуу төрүүлж өглөө. Хамгийн бэлгэшээлтэй нь хоёр Отгонбаяр хамтарсан байна. Мөн Ардын жүжигчин дуучин А.Долгор, шинэ залуу уран бүтээлч нар нэгджээ. Энэ дуу бол сэтгэлд шингэсэн, чин үнэн үгтэй, зөөлөн аялгуутай бүтээл болжээ. Миний хүү ижийгээ юу гэж бодож, санаж явдаг тухай тэр бодлоор нь энэ дуу амилж, сайхан сэтгэлийн их өглөг боллоо. Энэ дуу өнөөдөр надад зориулагдсан юм шиг боловч “Монголын сайхан ээжүүд, эмэгтэйчүүдэд зориулсан сайхан дуу бүтлээ дээ” гэж бодож сууна. Сонсож суухдаа ижийгээ ч их бодлоо. Хүүдээ, мөн дууг бүтээсэн уран бүтээлчдэдээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


  


0
angry
2
care
0
haha
2
liked
6
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 11 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 11 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 11 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 16 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 16 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27