Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулна

М.Төгөлдөр
2023/03/08

Сүүлийн жилүүдэд феминист гадаад бодлогын үзэл баримтлалтай улс орнууд улам нэмэгдэж байна. Эл үзэл баримтлал Швед Улсад анх үүсч, тус улсын Гадаад хэргийн сайд Марго Валлстром дэлхийн анхны феминист гадаад бодлогыг 2014 онд танилцуулсан. Өдгөө Испани, Канад, Ливи, Люксембург, Мексик, Норвеги, Франц, Швед, Герман зэрэг олон улс орон феминист гадаад бодлогыг хэрэгжүүлж байна.

Олон улсад хийсэн судалгаанууд охид, эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь ядуурлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл, өрх, нийгмийн болон улсын эдийн засгийг өөрчлөх хүчирхэг хөдөлгүүр мөн болохыг нотлон харуулдаг.
Иймээс феминист гадаад бодлоготой орнууд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, тэдний эрхийг хамгаалахад чиглэсэн төсөв, хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын бодлого хэрэгжүүлдэг.

Монгол Улс үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлэхийн сацуу олон улсын түвшинд феминист гадаад бодлогыг баримтлан охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн тоог тогтмол нэмэгдүүлж ирсэн.
Дээрхтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар Эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг энэ оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтад 42 улсын Эмэгтэй Гадаад хэргийн сайд нар, мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын удирдлагад ажиллаж буй эмэгтэйчүүдийг оролцуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Эмэгтэйчүүдийн оролцоо нь зөрчил мөргөлдөөн, хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг сайтар ойлгон, даван туулахад тэдэнд туслан эв эеийн бүлээн уур амьсгал, энэрэнгүй соёлыг түгээж байдгаараа олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах зорилгод илүүтэй нийцдэг байна.

Энэ ч утгаараа энэхүү уулзалт нь дэлхий дахинаа тулгамдаж буй олон улсын энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт болон хүнсний аюулгүй байдлын асуудлаар санал солилцож, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18