Ч.Маралмаагийн өмгөөлөгч: Манай үйлчлүүлэгч зорчих эрхээ хязгаарлуулсан нь хөнгөн ял биш

Л.Бямбажав
2023/03/06

Долоон автомашин мөргөж, хүүхэд дайрч гэмтээсэн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.03.06/ боллоо.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн холбоотойгоор Ч.Маралмаагийн өмгөөлөгч өгсөн яриандаа "Шүүхээс Ч.Маралмаад холбогдох хэргийг гэмт буруугийн шүүх хуралдаанд шилжүүлсэн үеэс эхлэн би өмгөөлөгчөөр нь ажилласан. Өмнөх өмгөөлөгч нь татгалзсан байдаг. Өнөөдөр хоёр шатны шүүх хуралдаан боллоо. Шүүхийн шийдвэрээс  эрүүгийн тусгай ангийн 20.17-р зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй замын хөдөлгөөнд оролцож, бусдад их хэмжээний хохирол учруулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайг тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдуулсан. 

Ч.Маралмаа жолоодох эрхгүй байсан, гэсэн хуульд зааснаар жолоодох эрхийг хасдаг учраас эрхийг нь  гурван жилээр хаслаа. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглсон буюу зорчих эрхийг хоёр жилээр хязгаарлах шийтгэл ногдууллаа. Зорчих эрхээ хоёр жилээр хязгаарлах нь тийм ч хөнгөн ял биш. 

Ч.Маралмаа хар тамхи татсан байсан гэдэг нь худлаа мэдээлэл, энэ нь ч нотлогдсон. Мөн тухайн үед согтуу байгаагүй. Ч.Маралмаагийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үйлдлийг хийснийхээ дараа өөрөө Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг" гэлээ. 


14
angry
0
care
2
haha
2
liked
2
love
4
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18