О.Цэрэнпунцаг: Охины гэмтлийн зэрэг тогтоогдоогүй тул хохирогчоор үзэх боломжгүй гэсэн

Л.Бямбажав
2023/03/06

Долоон автомашин мөргөж, хүүхэд дайрч гэмтээсэн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.03.06/ боллоо. Анхан шатны шүүхээс түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, хоёр жил зорчих эрхийг хязгаарлав. 


 Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хохирогч хоёр охины өмгөөлөгч О.Цэрэнпунцаг  "Манай үйлчлүүлэгч шүүхийн шатанд хохирогчоор оролцоод явж байсан. Шүүх дээр өөрчлөгдөөд хуульд заасан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Тиймээс хохирогчоор үзэх боломжгүй гэж үзсэн. Өмгөөлөгчийн хувьд тухайн би нэхэмжлэгчийн хүсэлтээ гаргасан. Хуульдаа нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбоотой хүрээнд оролцох хэмжээ хязгаартай. Охины хувьд сэтгэл засалчийн эмчийн тодорхойлолтоор ослын дараах эмгэг өөрчлөлттэй гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчид сэтгэцтэй холбоотой гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн байна. Хавтаст хэргийн материал дээр дахин шинжээч томилно уу гэсэн хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй Тухайн үед захирамжаар шийдэж байгаа учраас гомдол гаргах эрхгүй байгаа юм. Ингэснээр манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал нь  дордож байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл,үндсэндээ хохирогч биш гэмт хэргийн улмаас учирсан иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Нотлох баримтыг үнэлж дүгнээд шүүх хуралдааны завсарлагын үеэр 2,630,000 орчим төгрөгийн хохирлыг барагдуулж авсан" гэсэн тайлбарыг өглөө. 



46
angry
2
care
0
haha
2
liked
3
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18