Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой тохиож байна

Л.Бямбажав
2023/03/06

"Шинэ толь" хэмээх бичиг сонины анхны дугаарыг 1913 оны гуравдугаар сарын 6-нд гаргаж байсан түүхтэй.

Улмаар Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. 

Тэртээ 110 жилийн өмнө гадаад Монголын нийслэл Хүрээнээ "Шинэ толь" хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын  том хувьсгал байв. 

Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан буриадын их номын хүн Жамсраны Цэвээн Монголын анхны сонин "Шинэ толь"-ийг 1913 оны 3 дугаар сарын 6-нд эрхлэн гаргасан юм.

Тэрбээр 1909 оноос эхлэн Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байв. ''Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” буюу шинжлэх ухааны суртал нэвтрүүлэг хийх сэтгүүл гарсан энэ хэвлэл 5 дахь дугаараасаа сонины хэлбэртэй болж, нийгэм улс төрийн амьдралыг тусгаж эхэлжээ.

Ж.Цэвээн нь 1915 оны 9 дүгээр сараас “Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг эрхэлжээ. Тэрээр Ардын хувьсгалын дараа О.Жамьянгийн хамт шинэ Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1922 онд байгуулалцаж байв.



0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18