Өгий нуурын гүнд хаягдсан торнуудыг 2023 ондоо багтаан бүрэн татан гаргаж, нуурыг цэвэрлэхийг үүрэг болголоо

М.Төгөлдөр
2023/03/05

”Монголд зочлох жил - 2023-2025” арга хэмжээний хүрээнд жуулчдын маршрут дагуу байрлах отоглох цэгийн ашиглалт, нүхэн жорлон, хог мөн Өгий нуурын хамгаалалт, бохирдлын асуудлаар БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны дарга Т.Мөнх-Од, Архангай аймгийн Өгий нуур сумын засаг дарга Ш.Үүрцайх, Орхон чулуут сав газрын захиргааны дарга Ч.Отгонбаатар, Архангай аймгийн БОАЖГ-ын дарга П.Бат-Эрдэнэ нар танилцаж, шалгалт хийв.

Ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ дараах үүрэг даалгаврыг өгөв.

2022 оны намар Сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тус сумын ЗДТГ, Орхон чулуут сав газрын захиргаа, БОАЖГ хамтран 43 нүхэн жорлон буулгаж, 16 -нд ариутгал хийж булсан байна. Мөн Өгий нуурын эрэг дагуу 32 га талбайн 200 гаруй тонн хог цэвэрлэсэн ба буулгаж амжаагүй нүхэн жорлонг сарын дотор буулгах;

”Өгий нуурыг хамгаалах бохирдол ширгэлтээс хамгаалах” төслийн хүрээнд отоглох цэг байгуулах , нуур луу машин оруулахгүй байх хамгаалалт хийх , Өгий нуурын бохирдол, ширгэлтээс хамгаалах ажлыг гүйцэтгэгч “Эвт-Уул” ХХК-ийн гүйцэтгэсэн, 2020 онд хүлээлгэж өгөх ажил өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй ба хийсэн бүтээн байгуулалтыг ажлын хэсэг хангалтгүй гэж дүгнэв. Иймд 2023 оны 4 дүгээр сарын 15-ны дотор ариун цэврийн байгууламж бүхий отоглох 2 цэгийг дуусгуулах;

Өгий нуурыг бохирдуулагч, нуурын гүнд хаягдсан торнуудыг 2023 ондоо багтаан бүрэн татан гаргаж, нуурыг цэвэрлэх;

Нуурын эрэг (Хязгаарлалтын шонгоос дотогш хориглоно)-ээр машин зогсоох, зорчуулахгүй байх арга хэмжээг авах, Сумын Засаг даргын Захирамж гаргах;

Нутгийн иргэдийг аялал жуулчлалын нөхөрлөл байгуулах, тусдаа бус нэгдсэн ариун цэврийн байгууламж бариулж ашиглуулах замаар Сумын ЗДТГ-аас нэгдсэн бодлого гарган дэмжих;

Хуримтлагдсан болон цасны доороос гарч ирч байгаа хог хаягдлыг бүрэн цэвэрлэж зайлуулах гэх мэт холбогдох албан тушаалтнуудад шат дараалсан арга хэмжээг авах 30 хоногийн хугацаат үүрэг өгч 2023.04.05-нд эргэн шалгахыг мэдэгдлээ.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газар өчигдөр Дундговьд ажилласан бол өнөөдөр БОАЖ-ын Сайдын хамт Архангай Өгий нуур, Өвөрхангай Хархорин, Элсэн тасархай,Төв Лүн гээд ажиллаж байна.


1
angry
0
care
0
haha
10
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18