"Хөх сувд" мөсний баярт оролцогчдын автомашиныг нуурын мөс рүү оруулаагүй

М.Төгөлдөр
2023/03/05

"Олон нийтийн сүлжээнд явж буй ”ХӨХ СУВД” мөсний баярт Хөвсгөл нуурын мөсөн дээр автомашин зогсоосон, машины түлш урссан, нуур бохирдуулж буй мэдээлэл ХУДАЛ бөгөөд цаашид ийм худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье" хэмээн БОАЖЯ-аас залруулга мэдээлэл гаргасан байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврын хүрээнд "Хөх сувд-2023" мөсний баярын арга хэмжээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилласан байна. Үүнд:

Хоолны газруудыг Хөвсгөл нуурын эргээс 50 метрээс гадагш, нийтийн бие засах газрын байршлыг 100 метрээс гадагш тогтоон зурвас татаж бүсээс гадагш байршуулжээ.

2023 оныг Монголд Зочлох жил болгон зарласантай холбогдуулан Эрүүл аюулгүй-Цэвэр орчин бүрдүүлэх, усны нөөцийг бохирдож хомстохоос сэргийлэх зорилгоор Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Байгаль орчин аялал жуучлалын газар, Аймгийн Засаг даргын тамын газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албатай хамтран "Хөх сувд-2023" мөсний баярын өдрүүдэд ажилласан 37 аялал жуучлалын бааз, гэр буудлуудын үйл ажиллагаа, нүхэн жорлонгийн судалгааг гаргаж шаардлага хангаагүй газруудад хугацаатай үүрэг даалгавар, зөвлөмж чиглэл өгч өгсөн.

"Хөх сувд- 2023" мөсний баярын арга хэмжээнд оролцогч иргэд олон нийтэд Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалах, бохирдуулахгүй байх талаар нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, тодорхой цэгүүдэд самбар байршуулан гарын авлага зөвлөмж мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн байгууллагын танилцуулга, үйл ажиллагааны чиглэлийг таницуулж иргэд олон нийтэд халуун жимсний шүүсээр үйлчиллээ.

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран Хөх сувд-2023 мөсний баярын арга хэмжээнд оролцогчдын авто машиныг нуурын мөс рүү оруулахгүй байх, хоолны газруудын урдуур хааж зогсохгүй байх арга хэмжээг авч ажилласан байна. 

Эх сурвалж: БОАЖЯ


1
angry
0
care
1
haha
0
liked
2
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18