БХЯ: Нэг оюутан цэрэгт 1.5 сая төгрөгийн төсөв баталсан

Л.Бямбажав
2023/03/03

2023 оны “Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлтэй холбоотойгоор өнөөдөр БХЯ, ЦХХХЯ, БШУЯ-ны мэргэжилтнүүд хэвлэлийн бага хурлыг  зохион байгууллаа.
2023 оны “Оюутан-цэрэг”-ийн бүртгэлийг “E-Mongolia” систем гар утасны аппалейкшн, веб портал сайт, төрийн үйлчилгээний оператораар дамжуулан гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулна. Түүнчлэн14-ний өдрөөс шалгуур хангасан оюутнууд харьяа дүүргийнхээ Цэргийн штабт өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулан 20-ны өдрөөс эрүүл мэндийн үзлэгт хамрагдах юм.

  
БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадорж хэвлэлийн бага хурлын үеэр “Тус хөтөлбөрт хамрагдаж буй оюутанд сургалтын явцад 1,5 сая төгрөг зарцуулдаг. Оюутан цэрэг сургалтад жилд 1000 орчим оюутан залуусыг хамруулж байсан бол улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн жилээс эхлээд уг сургалтад төсөвлөгдөх мөнгө ихээхэн танагдсан. БХЯ-ны хувьд оюутан цэрэг сургалтад хамруулах оюутнуудын тоог аль болох ахиу байлгахад ямар нэг асуудал байхгүй хэдий ч батлагдсан төсөв хязгаарлагдмал байгаа учир энэ жилийн хувьд зөвхөн нийслэлийн их, дээд сургуулиудаас 200 орчим оюутныг хамруулах төлөвтэй байна” гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн Боловсролын ерөнхий газрын цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир “Одоогийн байдлаар Монгол Улсад боловсролын 69 дээд байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байгаагийн 64 нь Улаанбаатар хотод байршилтай байна. Энэ жилийн хувьд эдгээр их, дээд сургуулиас оюутнуудын сурлагын голч дүн, холбогдох мэдээллүүдийг энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авч оюутан цэргийн сургалтад хамрагдах шалгуур үзүүлэлтийг хангасан оюутнуудын мэдээллийг Е-Mongolia системд оруулж байна. Бидэнд ирүүлсэн мэдээллээр их, дээд сургуульд суралцаж буй 22 мянга гаруй оюутан байгаагаас 8 мянга гаруйг эрэгтэй, 14 мянга гаруйг эмэгтэй оюутнууд эзэлж байна. Үүний 4887 нь 2.8-аас дээш голчтой буюу шалгуур үзүүлэлтийг хангасан гэсэн мэдээлэл байна” гэлээ.


2
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18