Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11 шүүгчийг томиллоо

Л.Бямбажав
2023/03/03

Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр зарлиг гарган  дараах нэр бүхий 11 хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо. Шинээр томилогдсон шүүгч нар тангаргаа өргөн, ажлаа хүлээн авав. 


Шүүгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

Томилогдсон шүүх

1

2

3

1.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

Цолмонгийн Амар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2

Баяраагийн Булгантамир

3

Бэхбатын Наранжаргал

4

Рагчаабазарын Баярхүү

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

5

Батбаатарын Ууганбаяр

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2.Иргэний хэргийн анхан шатны шүүх

6

Авирмэдийн Зүмбэрэл

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

7

Одын Цэнд-Аюуш

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

3.Давж заалдах шатны шүүх

8

Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

9

Ганбаатарын Мягмарсүрэн

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

10

Ганбаатарын Уртнасан

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

11

Ганбатын Мөнхтулга

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

 

     Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 34 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлэх материалыг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн. Улмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нөөцөд бүртгэлтэй бөгөөд сонгон шалгаруулалтын оноогоороо тухайн орон тоонд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа  Монгол Улсын Ерөнхийлөгчид 2023 оны 02 сарын 02-ны өдөр хүргүүлээд байсан юм. Үүнээс дээрх 11 хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томиллоо.

Шүүхийн тухай хууль

35.1.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

 Монгол Улсын Үндсэн хууль

51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх: 16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.


4
angry
1
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18