Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи нар албан ёсны хэлэлцээ хийлээ

М.Төгөлдөр
2023/03/02

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гийн урилгаар 2023 оны гуравдугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.02)Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ.

Талууд хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд энэ удаагийн айлчлал өндөр ач холбогдолтойг уулзалтын эхэнд дурдаад, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоог улам бататгасан үйл явдал болохыг онцолсон юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад Япон Улсын Засгийн газар, ард түмэн сэтгэл харамгүй дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн ямагт талархалтай байдгийг уулзалтын эхэнд илэрхийлэв. Тэрбээр 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласныг онцлоод Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-г тааламжтай үедээ Монгол Улсад зочлохыг урилаа.


Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төслийг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, тус төслийн гурав дахь үе шатыг эхлүүлэх шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Х.Оцүжи-гээс хүссэн юм. 


Түүнчлэн Монгол, Японы залуус хоорондын соёлын солилцоог дэмжих, тэдгээрийн хөгжих, суралцах эрхийг хангах зорилгоор Япон Улстай “Ажиллах,амрах визийн хэлэлцээр” байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18