Санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцжээ

М.Төгөлдөр
2023/03/02

Өнгөрсөн онд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад 3,716 зохицуулалттай этгээд, 2,376 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцсэн байна.

Хөрөнгийн зах зээл: Системийн нөлөө бүхий 2 банк олон нийтэд хувьцаагаа арилжиж нээлттэй хувьцаат компани болж, төрийн өмчит компанийн хувьчлал явагдсанаар зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 15.2 хувиар өсөж 6.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн нийт 594.5 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд нийлүүлэлт ихтэй жил байлаа. Харин биржийн бус зах зээлд нийт 45 үнэт цаас гаргагч 52 компанийн бондыг гаргаж 498.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.

Даатгалын зах зээл: Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрснээр тогтвортой өсөлтөө хадгалж чадлаа. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 483.4 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий зүйлсийг даатгажээ. Нийт хураамж өмнөх онтой харьцуулахад 23.6 хувиар өсөж 300.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Харин нөхөн төлбөрт хураамжийн орлогоос 94.4 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оноос 34.9 хувиар өссөн байна.  

Банк бус санхүүгийн салбар: Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлснээр нийт хөрөнгө өмнөх оноос 30.2 хувиар өсөж 3.5 их наяд төгрөгт хүрлээ.

Хадгаламж, зээлийн хоршооСалбарын хувьд нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 1.5 хувиар буурч 210.2 тэрбум төгрөгт хүрсэн ба чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оноос 0.2 пунктээр буурч 3.3 хувьд хүрсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Нийт 1,705.3 тэрбум төгрөгийн худалдах, худалдан авах үйл ажиллагаа, 102.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг тус тус зуучилсан нь өмнөх оноос ихээхэн өсөлттэй гарлаа.

Үнэт металл, үнэт чулууны арилжаа: 47 хуулийн этгээд, 465 иргэн  тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр нь өнгөрсөн онд 670.8 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдсан бол 700.1 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авсан байна.

Салбаруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид, сэндбоксын орчинд туршигдаж буй бүтээгдэхүүнүүдийн талаарх мэдээллийг  энд  дарж уншина уу.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 1 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 22 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27