О.Чинзориг: Тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгож эхэллээ

М.Төгөлдөр
2023/03/02

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд замын хөдөлгөөнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор өнөөдөр тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгож эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа явж байна вэ?

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлага цогц арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд хийж буй нэг томоохон ажил бол нийслэлийн зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн тогтолцоо юм. Үүнд зөвхөн RFID бус, камер, зогсоолын ухаалаг систем, товчоод, төлбөр тооцооны цахим систем зэрэг системүүд багтаж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 1-нээс эхний ээлжинд төрийн өмчийн болон нийтийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэллээ.

-Нийт хэдэн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох вэ? Энэ ажил хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Гуравдугаар сарын 1-ний байдлаар мэдээллийн санд бүртгэлтэй байгаа бүх тээврийн хэрэгсэлд зургадугаар сарын 1 гэхэд олгож дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 

-Цахим гэрчилгээ олгосноор ямар давуу тал гарах вэ? Үүний тусламжтайгаар юу хийх боломжтой вэ?

-RFID технологийг дэлхийн хотууд 20-30 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн. Уг технологийг зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих, түгжрэлийг бууруулахад ашигладаг. Иргэд нээлттэй мэдээ мэдээллийг авч, тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөний ямар байгааг харж болно. Түүнчлэн яг тухайн үед хаалттай байгаа болон осол аваар гарсан зам, нийтийн тээврийн зогсоолууд зэрэг зам тээврийн бүхий л мэдээллийг харах боломжтой. Энэ хүрээнд иргэдэд зориулсан Yandex, Google гэх мэт олон улсын систем шиг веб хувилбаруудыг бид мөн нэвтрүүлж байгаа. Цахим гэрчилгээг олгосноор тус ухаалаг систем ажиллаж эхлэх юм.

-Цахим гэрчилгээгээр дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг авах гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн дунд гарч байна. Энэ үндэслэлтэй юу?

-Цахим гэрчилгээ нь иргэдтэй холбоотой мэдээллийг цуглуулахгүй, тухайн иргэнд бус зөвхөн тээврийн хэрэгсэлд суурилуулах, радио давтамжаар ажиллах төхөөрөмж юм. Иймд дуу болон дүрс дамжуулахгүй, тээврийн хэрэгсэлд хэн сууж явааг мэдэх боломжгүй.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18