АТГ: УИХ-ын ЗУРГААН гишүүнийг яллагдагчаар татжээ

Л.Бямбажав
2023/02/28

Нүүрсний хулгайн асуудлаар АТГ-аас мэдээлэл хийлээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахын тулд гурван байгууллага хамтран ажиллаж буй. 

Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлийн 24, мөрдөн байцаалтын 16 нийт 40 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнээс гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэгжлэгийг 143  объектод, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 408 удаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч 925 хүнээс мэдүүлэг авсан. Мөн байгууллага, ААН, иргэний 905 баримт материал гаргуулан авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 78 албан тушаалтанд Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан талаар АТГ-аас мэдээллээ.

Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 42 буюу

  • улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг Эрүүгийн хуулийн 22.1.5 дугаар зүйл буюу Хахууль өгөх гэмт хэрэгт яллагдагдагчаар татагдсан, 
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан,
  •   УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан, 
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Улстөрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан байна. 

ШАЛГАГДАЖ БУЙ БУСАД АЛБАН ТУШААЛТНЫ ТУХАЙД:

  • Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг,
  • Төрийн нарийн бичгийн дарга нэг,
  • Засаг дарга хоёр,
  • УИХ-ын гишүүний зөвлөх нэг,
  • гаалийн улсын байцаагч 12 ,
  • ХХЕГ-ын харьяа байгууллагын дөрөв,
  • Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дөрөв,
  • боомтын захиргааны мэргэжилтэн хоёр,
  • “Эрдэнэс таван толгой” ХК-ийн зургаа,
  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гурван хүн байна. 

Мөн хуулийн этгээдийн албан тушаалтан 14, иргэн 22 тус тус байна. 

Хэргийг шалгах явцад 17 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоо найман яллагдагч цагдан хоригдож байна. Улсын хилээр гарахыг хязгаарласан 35, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх дөрөв, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байна.

Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нь тогтоогдож  хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор

  • 86 үл хөдлөх хөрөнгө (орон сууцны 83, оффисын гурван талбай)
  • 47 тээврийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
  • таван газар
  • хоёр хуулийн этгээдийн хувьцаа
  • 35 иргэн, 39 хуулийн этгээдийн арилжааны банкан дахь зарлагын гүйлгээ
  • дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын зэрэг шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарлажээ. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж байгаа бөгөөд яллагдагчаар татагдсан гэж АТГ-аас мэдээллээ. 



0
angry
1
care
1
haha
16
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18