“Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг”-ийг танилцууллаа

Л.Бямбажав
2023/02/24

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг”-ийг танилцууллаа.

 БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоёрдугаар сарын 21-нд Хөх тэнхимийн форум зохион байгуулж, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын үзэл баримтлалын баримт бичиг”-ийг нийтэлсэн. Монголын ард түмэнд ойлголт өгөх үүднээс БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ний Хэвлэлийн төлөөлөгч дээрх үзэл баримтлалын баримт бичгийн талаар товчхон тайлбар хийж байна. 

1. Энэхүү баримт бичгийг нийтлэх болсон нөхцөл нь юу байсан бэ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, эв нэгдлийн үзэл санаагаар гүнзгий зохицуулгатай олон улсын байдалд дасан зохицож, харилцан ашигтай сэтгэлгээгээр аюулгүй байдлын ярвигтай сорилтуудтай тэмцэхийг санаачилсан. Үүний гол зорилго нь олон улсын сөргөлдөөний үүсвэрийг арилгаж, дэлхийн аюулгүй байдлын засаглалыг сайжруулж, олон улсын нийгэмлэг гар гараасаа барилцан үймээн самуунтай өөрчлөлтийн эрин үед илүү их тогтвортой байдал, тодорхой байдлыг авчирч, дэлхийн тогтвортой энх тайван, хөгжлийг цогцлоох явдал юм.

2. Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын гол үзэл баримтлал хийгээд зарчим нь юу вэ

Энэхүү санаачилга зургаан гол баримтлалыг багтааж байгаа. Үүнд:

-Нийтлэг, цогц, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл;

-Улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх;

-НҮБ-ын Үндсэн дүрмийн эрхэм зорилго, зарчмыг мөрдөх;

-Улс орнуудын зүй ёсны аюулгүй байдлын асуудлыг чухалчилж үзэх;

-Улс хоорондын маргаан, сөргөлдөөнийг яриа хэлэлцээр хийх, энх тайвнаар шийдвэрлэх;

-Уламжлалт салбарууд болон уламжлалт бус салбарын аюулгүй байдлыг хамтад нь хамгаалах зэрэг юм.

3. Хамтын ажиллагааны чухал чиглэл нь юу вэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг мөрийн хөтөлбөр” илтгэлд дурдсан “Энх тайвны шинэ хөтөлбөр” зэрэг зөвлөмжийн ажилд идэвхтэй оролцох; их гүрнүүдийн уялдаа холбоо, сайн харилцан нөлөөллийг ахиулж, энх тайвнаар зэрэгцэн оршдог, ерөнхий байдал нь тогтвортой, тэнцвэртэй хөгжилтэй их гүрнүүдийн харилцааг урагшлуулах; “цөмийн дайнаар ялахгүй” нийтлэг ойлголтыг хамгаалах; НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар баталсан “Олон улсын аюулгүй байдлын салбарт энх тайвны зорилгоор олон улсын хамтын ажиллагааг дэмжих” тогтоолыг бүх талаар хэрэгжүүлэх; олон улсын болон бүс нутгийн цаг үеийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжих; улс орнуудын уур амьсгалын өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээ, үйлдвэрлэлийн сүлжээний тогтвортой, саадгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжих; НҮБ-ын Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах, тогтвортой хөгжлөөр тогтвортой аюулгүй байдал зэрэг хорин чиглэлийг урагшлуулах зэрэг багтаж байгаа.

4. Энэхүү санаачилга хамтын ажиллагааны ямар тавцан болон механизмыг ашиглаж болох вэ

НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон холбогдох хороодууд, Аюулгүй байдлын зөвлөл, холбогдох байгууллага болон бусад холбогдох олон улс, бүс нутгийн байгууллага зэрэг тавцан, механизмыг ашиглах боломжтой. Ирэх таван жилд Хятадын тал дэлхийн аюулгүй байдлын асуудалтай хамтран тэмцэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэхийн тулд дэлхийн хөгжиж буй орнуудад судалгаа, сургалтын 5000 орон тоо олгоход бэлэн байна.

5. Монгол Улс Дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтэд хэрхэн оролцох вэ

Аюулгүй байдал бол хөгжлийн урьдач нөхцөл хийгээд баталгаа юм. Хятад, Монгол хоёр улс хоёулаа энх тайвныг эрхэмлэдэг бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хүч чадлаа зориулахыг хүсдэг. Талууд кибер, терроризмын эсрэг, хүнс, эрчим хүч, эрүүл мэндийн аюулгүй байдлын салбарт нийтлэг сорилтуудтай тулгарч байна. Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилгын зургаан баримтлал болон 20 хамтын ажиллагааны чиглэл Монгол Улсын “Алсын хараа 2050” хөтөлбөрийн есөн том зорилт, 47 чиглэлтэй цөөнгүй өндөр түвшний давхцал байгаа. Тиймээс хамтын ажиллагааны өргөн орон зай бий. Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга нээлттэй, хүртээмжтэй зарчмыг баримтална. Монгол Улсыг энэхүү санаачилгад оролцон санаачилгын агуулгыг хамтран баяжуулж, шинэ хэлбэрийн шинэ салбарын хамтын ажиллагаа өрнүүлэх талаар эрэлхийлэл хийхийг урьж бас хүлээж байна. Хятадын тал Монгол Улс зэрэг энх тайвныг эрхэмлэдэг, аз жаргалыг эрэлхийлдэг дэлхийн улс орон болон ард түмэнтэй хамтдаа урагшилж, төрөл бүрийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилттой хүчээ нэгтгэн тэмцэж, эх дэлхийнхээ амар амгалан байдлыг хамтдаа хамгаалж, хүн төрөлхтний илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээж, энх тайвны бамбарыг үеийн үед уламжлуулж, энхийн хонхыг дэлхий даяар эгшиглүүлэхэд бэлэн байна.

Та бүхэн доорх линкээр орж санаачилгын үзэл баримтлалын баримт бичгийн талаар илүү ихийг уншаарай. 

https://www.fmprc.gov.cn/eng/wjbxw/202302/t20230221_11028348.html 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа 10 цагийн өмнө
Амжилттай зохион байгуулсан “СОР17”-оос л эерэг үр дүн хүлээнэ 12 цагийн өмнө
Зочлох үйлчилгээний хүний нөөцийг чадавхжуулахад БНСУ-ын Сэжон их сургуультай хамтарна 12 цагийн өмнө
Үл хөдлөх хөрөнгө борлуулахад ногдуулдаг хоёр хувийн татварын асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 14 цагийн өмнө
Сар шинийн барилдаан ирэх сарын 9-нд эхэлнэ 15 цагийн өмнө
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө 17 цагийн өмнө
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 17 цагийн өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 17 цагийн өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 18 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгалаа 18 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө Өчигдөр
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна Өчигдөр
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно Өчигдөр
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв Өчигдөр
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай Өчигдөр