Түгжрэлийг бууруулах хүрээнд ​захуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ

Л.Бямбажав
2023/02/20

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалалд томоохон зах худалдааны төвүүд рүү чиглэсэн зорчилт хэрхэн нөлөөлж байгааг тухайн худалдааны төвүүдийн ойр орчмын уулзвар замын хяналтын телекамераар хийсэн тээврийн хэрэгслийн тооллого судалгаанд үндэслэн судалгаа хийжээ. 

Нарантуул ОУХ-ны төвөөр үйлчлүүлдэг иргэд, тээврийн хэрэгслийн тоо

  • Өдөрт үйлчлүүлдэг иргэдийн тоо: - 80000-с 100000 орчим хүн
  •                                                               - 150000 хүн (баяр ёслолын өдрүүдээр)
  • Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тоо: - 9500 орчим
  • Авто зогсоолын багтаамж: - 2000 гаран тээврийн хэрэгсэл
  • Өдөрт орж гардаг тээврийн хэрэгслийн тоо: - 18000-с 20000 тээврийн хэрэгсэл


Томоохон худалдааны төв дагасан хэт их төвлөрөл нь түгжрэл үүсэх бас нэг шалтгаан болж байгааг дээрх баримтаас харагдаж байна. Зах худалдааны төвүүд зогсоолын асуудлаа бүрэн шийдээгүй, бага багтаамжийн зогсоол нь ажилтнууд болон худалдаа эрхлэгчдийн хувийн унаагаар дүүрчихдэг. Үүнээс үүдэж зогсоол хайсан  үйлчлүүлэгчдийн хэт их төвлөрөл зэрэг нь түгжрэл үүсэх шалтгаан болж буй.

   Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж зам дагуу байрладаг. Энэ нь ойролцоох уулзвар замын хөдөлгөөнд шууд нөлөөлж замын хөдөлгөөний хэт их ачаалал үүсгэх томоохон хүчин зүйл болж байна.

  Зах худалдааны төвүүд хэвийн ажиллаж байсан болон ӨББЗ-т шилжсэн ажиллаагүй байх үеийн замын хөдөлгөөний нөхцөл байдлыг харьцуулан авч үзвэл тээврийн хэрэгслийн зорчилт Нарантуул зах болон 100 айлын барилгын материалын худалдааны төвүүд 24–27%-иар, Хар хорин зах, Бөмбөгөр худалдааны төв, Барс худалдааны төв 14-16%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна цаг үеийн шинж чанараас хамааран тус худалдааны төвүүд рүү чиглэсэн зорчилт харилцан адилгүй байдаг. Тухайлбал өвлийн улиралд 100 айлын барилгын материалын төвүүдээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурч дулааны улиралд нэмэгддэг. Харин бусад зах худалдааны төвүүдийн хувьд жилийн 4 улиралд нэгэн хэвийн тогтмол ачаалалтай байдаг.


Иймээс томоохон зах худалдааны төвүүдээс үүдэлтэй замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

  • Зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах 
  • Бараа түгээлтийн үйлчилгээний цагийг замын хөдөлгөөний ачаалалгүй үед хийгдэхээр зохион байгуулах
  • Зах худалдааны төвүүдийг шөнө өдрийн цагийн хуваарьт шилжүүлэх
  • Шөнийн цагаар ажиллахад түрээсийг хөнгөлөх
  • Худалдан авагчдад хямд үнийн сонголт бий болгох

Иж бүрэн хяналтын камерын системийг нэвтрүүлэх:

  • Зах худалдааны төвүүд рүү орж гарах тээврийн хэрэгслийг бүртгэх
  • Ойр орчмын уулзвар замын зорчилтыг бүртгэн, дата судалгаа үүсгэх
  • Худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн бүртгэлийг цахимжуулах
  • Авто зогсоолын нэгдсэн системтэй болох
  • Үйлчлүүлэгчид авто зогсоолыг бүрэн ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэх
  • Авто зогсоолуудын дотоод зохион байгуулалтыг сайжруулах
  • Авто зогсоол ашиглалтын хугацаанаас хамаарсан төлбөрийн систем бий болгох
  • Цахим худалдан авалтыг дэмжих
  • Нэгдсэн худалдан авалтын цахим сайттай болох
  • Захиалгын бараа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх
  • Цахим худалдан авалтанд хямдрал урамшуулал, бонус олгох
  • Зорчих хэсэгтэй нэг түвшинд огтлолцож байгаа явган зорчигчийн хөдөлгөөнийг тусгаарлан нүхэн болон гүүрэн гарц гарам байгуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 20 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 21 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 22 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 22 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 22 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 23 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 23 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 23 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27