Япон улстай мэдээлэл технологи, мэргэжлийн боловсрол чиглэлээр хамтарч ажиллана

М.Төгөлдөр
2023/02/18

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса-тай энэ оны 2 дугаар сарын 10-ны өдөр Токио хотноо уулзсан юм. 

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөг хүртэлх хугацаанд манай улсын олон салбарт эдийн засгийн тусламж, дэмжлэг үзүүлж ялангуяа, эдийн засаг, нийгэм болон боловсролын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэж Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. 

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх зорилгоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хэрэгжилтийн талаар товч мэдээлэл өгөв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши “Ойрын жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарын Япон Улсад хийсэн айлчлалаас гадна өөрийн биеэр Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ удаад Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Япон Улсад айлчилж байгаа нь хоёр улсын хооронд гадаад хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйн илрэл юм. Хоёр орны ард иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт бэхжүүлэх үндэс суурь нь болдог “ХҮН”-ийг хөгжүүлэх, бүх талаар хөхиүлэн дэмждэг боловсролын салбартай хамтран ажиллах болно” гэдгээ илэрхийллээ.

Мөн 2022 онд тохиосон Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд олон том үйл явдал, арга хэмжээ зохион байгуулагдсанд талууд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлээд Япон Улс, Монгол Улсын хооронд байгуулсан “Стратегийн түншлэл”-ийн харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг бэхжүүлэхийн төлөө цаашид нягт хамтран ажиллахаа талууд нотлов.


1
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18