БНСУ-тай соёлын солилцооны хөтөлбөр байгуулж, 5 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болов

М.Төгөлдөр
2023/02/16

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Соёлын сайд Ч.Номин, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гён нар 2023-2026 оны хооронд хэрэгжүүлэх хоёр улсын соёлын солилцооны хөтөлбөрийг үзэглэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд, соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдгээр салбар нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдаж байгаа бол БНСУ нь кино болон дуу хөгжмийн салбарын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсын нэг юм.

Иймд, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уран бүтээлчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн урлагийн байгууллага хооронд шууд харилцаа холбоог нэмэгдүүлэхэд хоёр улсын яамд түлхүү анхаарч, уран бүтээлчдийг сургах, солилцох зэрэг үйл ажиллагааг дэмжих замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрийн онцлогт нийцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

Соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд мөн соёл урлагийн байгууллагын төлөөлөгчид болон соёл, урлагийн салбарын дээд хэмжээний харилцан айлчлалыг нэмэгдүүлэхээр тохирч, мэргэжлийн байгууллагууд болох театр, музей, номын сан, урлагийн сургууль болон соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалын чиглэлээр хамтран ажиллана.

Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин Соёлын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хоёр улсын соёлын харилцааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Пак Бу Гёнханаас хүслээ.

Мөн айлчлалын хүрээнд Соёлын яам нь БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Улаанбаатар хотын Төв номын санг дэмжих 5 сая ам.долларын хөтөлбөрийг хэрэгжүүлж, БНСУ-ын Ажлын хэсгийнхнийг Улаанбаатар хотод хүлээн авахаар болов.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв номын санг өргөжүүлж, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн номын сан болгохоор төлөвлөж байна.

Цаашид БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран Монгол Улсын Хүүхэлдэйн театрын чадавхыг бэхжүүлэх, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн инновацын төв байгуулах зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллахыг зорьж байна.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18