“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд амжилттай оролцлоо

М.Төгөлдөр
2023/02/16

Зэвсэгт хүчний жанжин штабаас санаачлан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд анх удаагаа Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн оролцсон алба хаагчид амжилттай оролцлоо.

Төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эх оронч үзэл, монгол ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус тэмцээнд ШШГЕГ, ОБЕГ, Дотоодын цэрэг, ХХЕГ, Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн нийт 27 багийн 160 гаруй ажилтан, алба хаагч өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

 ОБЕГ-ын “Ган дуулгатан” багийн ахлагч, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр “Шилдэг удирдагч” болон “Шилдэг дуучин”-аар шалгарлаа.

 Эх орондоо 19 дэх жилдээ, БНӨСУ-д 4 дэх жилдээ хоёр үе шаттай зохион байгуулагдсан тус тэмцээнд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн “Түмэн-өлзий” баг тэргүүлж,  ШШГЕГ-ын “Этүгэн нутаг мину”, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн “Тоонот” багууд удааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18