ОНЦЛОХ 2022: 300 гаруй эмч, эмнэлгийн ажилчдаа орон сууцтай болголоо

М.Төгөлдөр
2023/01/13

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан.   Жил бүрийн наймдугаар сард тохиодог “Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд  Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн удирдлагуудад эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах үүргийг өгсөн. Энэ хүрээнд

  • ГССҮТ-35
  • ЭХЭМҮТ – 33
  • УНТЭ – 33
  • СХД ЭМТ – 35
  • Орхон БОЭТ – 20
  • Говьсүмбэр аймгийн НЭ – 10
  • ХӨСҮТ – 9
  • АӨСҮТ – 7
  • СЭМҮТ – 5

“Амгалан” амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 2 зэрэг гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон орлогоор нийт 300 гаруй эмч, ажилтанд орон сууцны урьдчилгааг олгосон. Орон сууцны урьдчилгаа авсан ажилтнуудын 80 гаруй хувь нь сувилагч. Үүнээс гадна эрүүл мэндийн ажилтны цалинг ажилласан жил болон ажлын ачааллаас шалтгаалж ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон тусгай мэргэжлийн нийт 15 төв, бүсийн эмчилгээ оношилгооны гурван төв 5-50 хүртэлх хувиар, 11 аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв 5-40, гурван дүүргийн нэгдсэн эмнэлэг 10-20 хувиар буюу дунджаар 24.4 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлээд байна.   Мөн ур чадварын нэмэгдлийн мөнгөн урамшууллыг дунджаар 20-30 хувиар нэмж олгосон.   Ирэх жилээс эрүүл мэндийн байгууллагууд KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээр ажилтан тус бүрийн үнэлгээг хийж эхлэх бөгөөд гүйцэтгэлд тулгуурласан цалин хөлс, урамшууллыг олгох болно.   Үүний эхлэл болгож Гэмтэл согог судлалын үндэсний төв нь 2022 оны эхний хагас жилийн бүх ажилчдын KPI үнэлгээг гаргаж 14 сая төгрөг хүртэлх урамшууллыг олгосон сайн жишиг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 1 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 1 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 1 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 2 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 3 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 4 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28