​ “Хөгжлийн банк”-д холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 13:30 хүртэл түр завсарлуулав

М.Төгөлдөр
2023/02/15

Өмгөөлөгчдийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргаснаар Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлэг завсарлага авлаа.

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1741000380228 дугаартай хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр /2023.02.15/ Нийслэлийн Улаанбаатар чуулга /театр/-ын байранд эхэлсэн.
Хөгжлийн банкны зээлтэй холбоотой уг хэргийн яллагдагч нарт өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр нийт 107 өмгөөлөгч ажиллаж буй. Хуралдаанд зургаан прокурор бүгд ирсэн ч хуралдааныг хойшлуулах хүсэлтээ нэр бүхий дөрвөн яллагдагчдын өмгөөлөгчид ирүүлснийг хуралдаан даргалагч СБД-ийн шүүгч Ж.Болдбаатар хүлээн авахаас татгалзсан ч өмгөөлөгчдийн зүгээс оролцогдод эрх тэгш хандах, хуралдааныг хуулийн дагуу явуулахыг шаардаж шүүгчээс татгалзах хүсэлт гарган гарын үсэг зурж байна.

Монгол Улсад анх удаа 100-аас дээш оролцогчтой шүүх хурал ийнхүү Хөгжлийн банкны урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Нийт оролцогчдыг багтаах шүүх танхим байхгүй тул ШЕЗ-өөс УБ чуулгын байранд хийх товыг гаргасан. Урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах, дэг тодорхой байх, оролцогчдын эрхийг ижил тэгш хангахыг шүүх дийлэнх өмгөөлөгчид илэрхийлж байлаа. Үүнд шүүх танхимд 100 орчим өмгөөлөгч байхад 20 хүрэхгүй өмгөөлөгч ширээний ард сууж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. Гэтэл бүгдэд ижил тэгш боломж алга, түүнчлэн танхим хүйтэн, хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн хүсэлтийг бүрэн гүйцэт танилцуулаагүй зэрэг шалтгаануудыг хэлж байлаа. Ийнхүү нийт 11 өмгөөлөгч хуралдааныг даргалагч шүүгчээс татгалзах хүсэлтэд гарын үсэг зурж, хуралдаан 13:30 цаг хүртэл завсарлалаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18