Киприйн төрийн далбааг бөхийлгөн гашуудаж байна

Л.Бямбажав
2023/02/12

Аймшигт сүйрлийн улмаас Адьяман дахь зочид буудал нурж, тэнд амиа алдсан Туркийн өсвөрийн волейболын багийн гишүүдийг оршуулах ёслол Хойд Кипрт болж байна.

35 хүний бүрэлдэхүүнтэй багийн 34 гишүүнийг олсон гэж орон нутгийн эрх баригчид мэдээллээ. Идэр тамирчид тэмцээнд оролцохоор Туркийн зүүн өмнөд хэсгийг зориод байсан юм.

Кипрус Мейлд мэдээлснээр багийн үлдсэн нэг гишүүнийг хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна. Сурагчдыг эхэндээ сүйрлийн үеэр буудалд байгаагүй, сүйрэл болсны барилгаас гарч чадсан байх зэргээр таамаглан найдаж байсан ч нурангид дарагдсан нь тодорхой болоход тус мужийн захиргаанаас нэмэлт хүч илгээсэн билээ.

Барилгын их хаягдал дундаас гаргаж авсан хүмүүсийн дунд ээж, охин хоёрын цогцос байжээ. Бямба гаригт аврагчид олдохгүй байсан бусад найман сурагчдын цогцсыг бүгдийг олжээ.

Тусгаарлан гарсан тус бүгд найрамдах улсад 7 хоногийн гашуудал зарлан, төрийн далбаагаа бөхийлгөн гашуудаж байна. Газар хөдлөлтийн улмаас нийт 47 Кипр болон Турк иргэд амиа алдсан гэж Киприйн мэдээллийн агентлагаас мэдээллээ.

Европын холбооны Эв нэгдэл, шинэчлэлийн асуудал эрхэлсэн комиссар Элиза Феррейра өөрийн твиттер хуудаснаа “Турк, Сирид ойр дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүдэд гүн эмгэнэл илэрхийлье. Адияман хотод спортын арга хэмжээнд оролцож, амиа алдсан Фамагустагийн өсвөр насны тамирчид амиа алдсанд гүнээ харуусч, зүрх сэтгэл өвдөж байна." гэжээ.

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/live/2023/feb/11/turkey

Гэрэл зураг: Photograph: Helena Smith/The Guardian

Page Not Found | The Guardian





0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18