Аврагч З.Гүррагчаа: Нуранги доороос эмэгтэйн хашгирах чимээг сонссон чихэндээ маш их баярлаж байна

Н.Мижидмаа
2023/02/10

Манай сурвалжлах группээс мэдээлэл ирүүллээ. 

 БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын эрэн хайх, аврах баг өчигдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр нурангиас 5 хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Энэ үеэр барилгын зоорийн давхарт гацсан 45 настай эмэгтэйн амийг аврахын тулд дөрвөн цагийн турш аврах ажиллагааг явуулсан. Энэхүү аврах ажиллагааг ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын аврагч З.Гүррагчаа гардан явуулжээ. Тэрбээр энэ талаар “Хамгийн түрүүнд эмэгтэйн хашгирахыг сонссон чих маань үнэхээр "мундаг" байлаа. Тухайн эмэгтэй дөрвөн өдрийн турш нурсан барилга дор амь аврагдахын төлөө тэмцсэн. Хамгийн сайхан мэдээ нь эмэгтэйн эрүүл мэндийн хэвийн байна. Манай аврах баг Туркуудтэй сайн ойлголцож ажиллалаа" хэмээн ярьсан байна. 

 Үндэсний аврах бригадад тасралтгүй 18 жил ажиллаж буй аврагч З.Гүррагчаа БНТУ руу явахынхаа өмнө "Нэг ч болтугай хүн аварч, тэднийг гэр бүлтэй нь элэг бүтэн байлгахын тулд аврах ажиллагаанд явж байна" хэмээн хэлж байсан бол энэхүү чин зорилгоо гүйцэлдүүлжээ. Тэрбээр анх удаа гадаад улсад аврах ажиллагаанд оролцож байгаа юм.

Түүнчлэн манай улсын баг Хатай мужид аврах үйл ажиллагаа явуулах үеэр хоёр ч удаагийн газар хөдлөлт болжээ. ОБЕГ-ын аврагчид баазаасаа 20-30 км-ийн зайд аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж.




7
angry
59
care
2
haha
65
liked
222
love
24
sad
30
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18