АН: Бид хууль ёсны даргатай болж, нэг талдаа гарлаа

Л.Бямбажав
2023/02/09

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцээд, өргөдлийн дагуу улсын бүртгэлд бүртгэх үндэслэлтэй гэж үзжээ. 


Энэ талаар АН-ын төлөөллөөс мэдээлэл хийлээ. Тэд АН өнөөдөр УДШ-д бүртгэгдсэн хууль ёсны даргатай боллоо гэв. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ч.Өнөрбаяр хэлэхдээ "Өнөөдөр АН-ын гишүүдийн маань элэг нь дэвтэж, магнай нь тэнийсэн баярын өдөр болж байна. Өнөөдрөөс эхлэн АН-ын цоо шинэ хуудас нээгдэж байна. Бид иргэдийнхээ итгэлийг олж авахын төлөө ажиллах болно. АН өөрийнхөө үнэт зүйл, зарчим дээр тууштай гэдгээ харуулах болно. Мөн энд, тэнд бутарсан байгаа гишүүддээ нээлттэй ажиллана. Бүгд бидний нэг хэсэг учраас ад үзэж, цааш нь түлхэхгүй. Цаашдаа АН Монгол хүний эрх чөлөө, шударгаар бизнес эрхэлж байгаа иргэд, ААН-үүдээ тууштай хамгаална" гэлээ. 

АН-ын гишүүн З.Нарантуяа: 

-УДШ Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн нь АН-ын Их хурал хуулийн дагуу болсон гэдгийг маргаангүйгээр тогтоолоо. АН  цаашдаа УИХ дахь бүлэгтэйгээ хамтран төрийн хямралыг арилгахын төлөө, төрд нүүрлэсэн хулгайг арилгахын төлөө, ардчиллын үнэ цэнийг уландаа гишгэж байгаа бүх үйл ажиллагаанд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэнэ. Бид АН-аа сэргээхийн төлөө дотоод сонгуулиа хийсэн, энэ зорилтдоо ч хүрлээ. Нэг намын хяналтгүй тогтолцоог халахын төлөө ажиллана. Өнөөдрийг хүртэл тэвчээртэйгээр энэ өдрийг хүлээж байсан АН-ын мянга мянган гишүүддээ баярлалаа" гэв. 


0
angry
1
care
8
haha
14
liked
3
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18