Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох гурван газар буцаж эргэхийг хориглолоо

Л.Бямбажав
2023/02/09

Сар шинийн баяр ойртож, Нарантуул зах, Дүнжингарав худалдааны төв орчмын авто зам, томоохон уулзварууд хөдөлгөөний ачааллаа дийлэхгүй болдог. Түгжрэлийн томоохон төв болсон тус хэсэгт Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар холбогдох албаныхан ажиллаж, хэд хэдэн төрлийн арга хэмжээ авахаар боллоо.

 Эн тэргүүнд  Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох гурван газар буцаж эргэхийг хязгаарлаж, зүүн тийш нь шилжүүллээ. Ингэснээр авто машины хөдөлгөөний огтлолцол цөөрч, тус төвийн ойр орчмын түгжрэл буурахад нөлөөлнө гэж замын хөдөлгөөний инженерүүд тооцоолжээ.


 Төр, хувийн хэвшлийнхэн томоохон зах, худалдааны төвийг дагасан авто замын түгжрэлийг бууруулахад богино хугацаанд үр дүнтэй хамтран ажиллахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга  Ж.Сүхбаатар үүрэг болголоо.  

Тэрбээр “Дүнжингарав худалдааны төв орчмын түгжрэлийн асуудал нэлээд хугацаанд яригдаж байгаа. Тиймээс орц гарц, тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй, хөдөлгөөн зохион байгуулалт муугаас иргэдэд  хүндрэл учруулдаг. Нөгөө талаасаа 5-10 мянган хүний ажлын байр энэ бүсэд байгааг мартаж болохгүйг ч онцоллоо.

 Мэргэжлийнхэн  хоёр шийдэл санал болгож байна.

Нэгдүгээрт, Замын цагдаагийн газраас баруун талаасаа 5 метр газрыг чөлөөлж шийдэж чадвал зүүн талаас орж ирж буй  3 эгнээ замтай холбож болно гэлээ.

Хоёрдугаарт, Дүнжингаравын урд талын замаар хотын төв рүү чиглэсэн авто зам өдөр бүр түгжирдэг. Тиймээс Дүнжингарав талаасаа төв замтай нийлж байгаа гарцыг хаагуур нь хийх боломжтой гэдгээ зөвшилцөхөөр боллоо. Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хамтдаа ярилцаж оновчтой шийдэл гаргая гэдэг дээр байр сууриа нэгтгэлээ.

Дүнжингарав худалдааны төвийн удирдлагуудын  зүгээс албаныханы тавьж буй хүсэлтийг хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. 


 

 

 

 


6
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18