ЦЕГ: Амиа алдсан 15 настай охины хэргийг шалгаж байна

Н.Мижидмаа
2023/02/07

Ховд аймагт саяхан 15 настай охин толгойдоо бэртэл авсны улмаас амь насаа алдсан талаар охины ар гэрийнхэн мэдээлсэн.  Тодруулбал, Ховд аймгийн Политехник коллежийн дөрвөн охин нэгдүгээр сарын 12-нд  охины толгой руу нь турбогоор цохиж, тархийг хагалсан талаар талийгаач охины ар гэрийнхэн ярьсан. Охины хувьд толгойдоо гэмтэл авснаасаа хойш Ховд аймгийн эмнэлэгтээ удаа дараа хандсан ч охинд  эмчилгээ хийж өгөөгүй гэх мэдээлэл бий. Улмаар охин нэгдүгээр сарын 28-ны өдөр ээжтэйгээ хамт дахин эмнэлэгт очиход охины нугаснаас ус авч  удалгүй охин нас барсан талаар ээж нь ярьсан.

Энэхүү хэргийн талаар бид ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн дарга Б.Мөнхбаяраас тодруулахад: "Ховд аймагт 15 настай охин эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байхдаа нас барсан гэх хэргийг Ховд аймгийн цагдаагийн газарт шалгаж байна" гэв.  Мөн охиныг дарамталж, эрүүл мэнд, амь насанд нь халдсан байж болзошгүй гэх дөрвөн охиныг шалгаж байгаа эсэх талаар тодруулахад "Бид прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас мөн тодруулахад " Тухайн хэрэгт холбогдсон гэх охид болон багш нарт нь хариуцлага тооцох хуулийн боломж бидэнд байхгүй. Цагдаагийн байгууллагын шалгалтыг дуусахыг хүлээх хэрэгтэй байх. Хариуцлага тооцох эрх нь  Ховд аймгийн Засаг даргад бий" гэсэн хариулт өглөө. 

Охиныг удаа дараа эмнэлгийн тусламж авахаар очиход нь тусламж, үйлчилгээг хангалттай үзүүлээгүй вэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас тодруулах гэсэн боловч тайлбар авч чадсангүй. Учир нь  Эрүүл мэндийн яамны  Тусламж, үйлчилгээний газрын дарга нь ажлаасаа гарсан тул мэдээлэл өгөх хүн яаманд алга" гэлээ. 


14
angry
0
care
2
haha
0
liked
3
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18