Д.Амарбаясгалан: Нэг хүнд 10 мянган төгрөгийн ногдол ашиг олгох нь эдийн засагт сөрөг нөлөөтэй

Л.Бямбажав
2023/02/06

"Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг тараах боломжгүй гэдэг асуудалд  ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ийн тайлбар өглөө. 

Тэрбээр  “Эрдэнэс тавантолгой" компани ирэх дөрөвдүгээр сард 400 тэрбум, наймдугаар сард 100 гээд нийт 500 тэрбумын бондын өрийг төлөх ёстой. Мөн төмөр замын төслийн санхүүжилтийн үлдэгдлийн өр төлбөр байна. Эдгээр өрийг төлж барагдуулахгүйгээр цаашаа компани жил бүр алдагдалтай ажиллах нөхцөл болно. Тиймээс Засгийн газар болон Эдийн засаг, хөгжлийн яамнаас зүгээс нэн тэргүүнд "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг төлж барагдуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зөв гэж үзсэн.  Ингэснээр цааш цаашдаа ард иргэдийн хувьцааг илүү үнэ цэнэтэй болгох тал дээр ажиллах шаардлагатай. 


Тухайлбал 2021 онд "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ашиг 190 гаруй тэрбум төгрөг байсан, үүнээс хувьцаа эзэмшигч нарт 1072 хувьцааны ногдол ашгийг тараахад нэг хүнд 15 мянган төгрөг оногдоно. 2022 оны хувьд компанийн ашиг 110 гаруй тэрбум төгрөгөөс иргэдэд хувьцаа олговол 10 гаруй мянган төгрөг оногдохоор тооцоолол гарсан. Нэг хүнд 10, 15 мянган төгрөгийг хувьцааны ногдол ашиг болгож өгөх нь иргэдэд тийм ч өндөр ач холбогдолтой биш, харин эсрэгээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляци мөн өсөх магадлалтай. Цааш цаашдаа компанийн увьцааг илүү үр ашигтай болгох нь чухал" гэлээ.






9
angry
0
care
4
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18