“Эрдэнэс Монгол”-ын нээлттэй сонгон шалгаруулалт ТӨК-иудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлнэ

М.Төгөлдөр
2023/02/06

"Эрдэнэс Монгол" ХХК нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Энэ хугацаанд нээлттэй сонгон шалгаруулалтад 2900 гаруй иргэн давхардаагүй тоогоор оролцож, материалаа ирүүлсэн байна. Үүнээс материалаа дутуу ирүүлсэн болон бусад шалтгаанаар зарим иргэд хасагдаж 2084 иргэн шалгалтанд орох эрх авсан ч 800 орчим иргэн шалгалтанд ороогүй буюу 1215 хүн тестийн шалгалт өгсөн байна. 

Үүнээс удирдах албан тушаалтанд 434 иргэн ярилцлага өгч өндөр оноо авсан хүмүүс ажилдаа ороход бэлэн болоод байна гэдгийг  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хэллээ. 

Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниуд дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, ил тод болгох зорилго тавьсны  хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн  2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн бүтцийг шинэчилж, нийт 71 албан тушаал дахь 88 ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж, дууслаа.  
Бүртгэл нэгдүгээр сарын 02-16-нд үргэлжилсэн бөгөөд давхардсан тоогоор 3,544 анкет ирүүлж, 2,955 хүн бүртгүүлсэн. Сорилын шалгалтад 2,084 бүртгүүлэгч оролцох урилга хүлээн авч, 1,215 хүн оролцсон байна. Тус шалгалтын агуулгыг Төрийн албаны зөвлөл, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, их, дээд сургуулийн багш, эрдэмтдийн төлөөлөл бүрдсэн дэд ажлын хэсэг боловсруулжээ.
Ярилцлагын үе шатыг Монголын Үндэсний Худалдааны Аж үйлдвэрийн танхим удирдаж, хувийн хэвшил, төр, иргэний нийгэм, их, дээд сургуулийн төлөөлөл бүхий 30 ярилцагч оролцсон байна. Нэг ажлын байрт сорилын шалгалтаас хамгийн өндөр оноо авсан тав орчим буюу нийт 434 хүнийг ярилцлагад урьж, хамгийн өндөр оноо авсан горилогчдыг “Эрдэнэс Монгол” ХХК-д хүлээлгэн өгчээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт шинээр томилогдож буй газрын ахлах менежер, менежерүүдийг танилцууллаа. Шалгарсан оролцогчдын зүгээс сонгон шалгаруулалтыг нээлттэй бөгөөд шударга зохион байгуулж чадсан гэдгийг онцлов. 


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газраас төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ил тод ажиллах, хүнд суртлыг арилгах зорилгын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг олон талт оролцоотойгоор хийж чадсан нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд томоохон нөлөө үзүүлж чадсан”-ыг тодотголоо. 
Ярилцлагын үе шатыг зохион байгуулсан төлөөллөөс МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг нээлттэй, төлөөлөл бүрийн оролцоотойгоор явуулсан нь хязгаарлагдмал, ил тод бус байдаг гэдэг шүүмжлэлийг үгүйсгэж, жишиг болохуйц үйл явдал болсон” гэж илэрхийллээ.
Тиймээс төрийн өмчит компаниудын хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг ийм жишгээр хийхээр төлөвлөж байна. Ингэснээр чадварлаг, мэргэжлийн баг бүрдэж, төрийн өмчит компаниудын засаглал сайжирч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, авлига, ашиг сонирхлоос ангид байх боломж бүрдэж байна.



6
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18