Шүүхээс ХНХ-ын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавих шийдвэр гаргалаа

М.Төгөлдөр
2023/02/06

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг энэ сарын 2-ны өдөр яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж улмаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2023.02.06/гаргалаа.

АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байсан юм. Түүнчлэн түүнийг нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх заалтаар яллагдагчаар татсан байна.Тодруулбал: 

Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйл

22.10 дугаар зүйл.Үндэслэлгүйгээр хөрөнгөжих

2.Энэ гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.3 дугаар зүйл.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх

1.Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг төрийн албан хаагч үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


3
angry
0
care
1
haha
6
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТААНАГҮЙ ГОВЬ 13 минутын өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 31 минутын өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 39 минутын өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 48 минутын өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 2 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 2 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 23 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь 2026/07/28
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28