Тээврийн хэрэгслүүдийг цахимжуулах нь түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой

М.Төгөлдөр
2023/02/06

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан “Зам тээврийн хөдөлгөөний удирдлага хяналтын нэгдсэн ухаалаг систем бий болгох”, “Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд RFID систем, Шалган бүртгэх товчооны систем, Хяналтын камерын систем, газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэл дээр тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн системийг бий болгох бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна. Уг ажлыг энэ оны эхний улиралд багтаан суурилуулалтыг хийнэ гэдгийг албаныхан хэллээ. 

RFID системийн зорилго нь төрийн байгууллага болон замын хөдөлгөөнд оролцогчдын мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар сайжруулах, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, замын хөдөлгөөнийг хянах, удирдах, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх явдал гэдгийг онцолж төсөл хэрэгжиж эхэлснээр холбогдох төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох чадвар сайжирч, үүссэн асуудал нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах, төлөвлөлт хийх, иргэдийг зам, тээвэртэй холбоотой мэдээллээр хангах боломжтой дэд бүтцийг бий болгоно гэдгийг хэллээ. 

Тээврийн хэрэгслийн техник хяналтын “Цахим гэрчилгээ” буюу (RFID tag)-г суурилуулсанаар авто зам ашигласны төлбөр хураамж, татвар, оншилгоо, даатгал, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэслийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, цаашид авто зам, зогсоол зэрэгт зохистой менежментийг хэрэгжүүлэх иргэд замын түгжрэлийн талаар мэдээллийг хүртээмжтэйгээр авах нөхцөл бүрдэнэ гэдгийг хэллээ. 


 



4
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18