Төрийн өндөр албан тушаалтнуудын 65.8 хувь нь ХОМ-ээ шинэчлэн мэдүүлжээ

Л.Бямбажав
2023/02/05

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтнуудын Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг(ХАСХОМ)-ийг бүртгэх ажлыг зохион байгуулдаг.

2023 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 09:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32.8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчийн 65.8 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна.

2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдүүлэг гаргагчдын 90 ба түүнээс дээш хувь мэдүүлсэн үзүүлэлттэй байна.  

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Улсын Дээд шүүх, Барилга, хот байгуулалтын яаманд мэдүүлэг гаргах явц 20 хувиас доош байна.

Мэдүүлгээ шинэчлэн гаргах хугацаа дуусахад 10 хоног үлдсэн тул мэдүүлэг гаргагч Та бүхэн хуульд заасан үүргээ биелүүлж мэдүүлгээ үнэн зөв, бүрэн гүйцэд мэдүүлэхийг Авлигатай Тэмцэх Газраас уриаллаа.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18