Ж.Ганбаатар: Нөөц нь тогтоогдсон томоохон орд газруудыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлнэ

Л.Бямбажав
2023/02/03

1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд Налайхын нүүрсний уурхайг улсын мэдлийн болгох Ардын Засгийн газрын шийдвэр гарснаар Уул уурхайн  салбарын түүхэн хуудас эхэлсэн байдаг.

Анх 1923 онд салбарын анхны эрх зүйн баримт бичиг болох “Уул уурхайн дүрэм”-ийг баталснаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох явдлыг журамлаж, 1927 онд Налайхын нүүрс борлуулах газрыг байгуулсан.  Өнгөрсөн 20 дугаар зуун  манай уул уурхайн салбарыг  хөгжлийн тодорхой төвшинд хүрэхийн зэрэгцээ улс эх орондоо их бүтээн байгуулалтыг дагуулсан. Үүний тод жишээ бол манай аж үйлдвэрийн салбарын төв болсон Дархан, Эрдэнэт хот болон Шарын гол, Багануур, Налайх, Бор-Өндөр, Бэрх зэрэг цоо шинээр сүндэрлэн боссон хот, тосгодууд юм.


1994 оноос Ашигт малтмалын хууль батлагдснаар Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх боломж бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулж эхэлснээр ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбарын үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ үлэмж нэмэгдэж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах алхмууд хийгдсэн. Үүний үр дүнд “төр-хувийн хэвшлийн түншлэл” дээр тогтсон, шинжлэх ухааны судалгаа шинжилгээн дээр суурилсан үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, “олборлолт-баяжуулалт-боловсруулалт”-ын чиглэл рүү шилжих үйл явц эхэлсээн.

Уул уурхайн  салбар өнөөдөр эрэл, хайгуулын үе шатнаас олборлолт, баяжуулалт, боловсруулалтын шатанд хүртэл орчин үеийн шинэлэг технологи нэвтрүүлж, дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлон улсынхаа эдийн засгийн гол тулгуур салбар нь болжээ.

Уул уурхайн салбар улсын төсвийн нийт орлогын гуравны нэгийг дангаараа бүрдүүлж, 60 гаруй мянган ажлын байр бий болгосон, улс орны эдийн засгийн хүнд цаг үеийг нуруундаа үүрч, нийгмийн хариуцлагын том үлгэр үзүүлэгч болон хөгжсөөр иржээ.

Өнөөдөр Уул уурхайн салбарын 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээн дээр  УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар  хэлсэн үгэндээ тэрбээр "Салбарын хөгжлийн өнөөгийн түвшинг авч үзвэл, техник, технологийн хувьд ч, бүтээгдэхүүний чанар, стандартын хувьд ч, мэргэжилтний чадавхийн хувьд ч олон улсын түвшинд хүрч, салбарын эрх зүй, эдийн засгийн орчин ч улам боловсронгуй болсоор байна. Ард түмнийхээ үнэт зүйл болсон унаган байгальдаа эзний ёсоор элгэмсэг хандаж ирсэн нүүдэлчин соёлынхоо уламжлалыг манай уул, геологийн салбарынхан алдалгүй сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон явах учиртай. 

 Дараагийн нэг чухал асуудал бол улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах ажлын эрч саарах хандлагатай болж ирлээ. 

Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалт буурсантай холбон авч үзэж болох боловч цаад агуулгаараа хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой юм.  Үүнээс гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал бол манай Засгийн газрын бодлогын цөм нь юм. Үүний тулд салбарын дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, эрх ашгийг нь хуулийн хүрээнд хамгаалж, салбартаа “төр-хувийн хэвшлийн түншлэл”-ийн зарчмыг өргөжүүлэн ажиллах болно.

Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн заалтад нийцүүлэн Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ХАЙГУУЛ-ОЛБОРЛОЛТ-БОЛОВСРУУЛАЛТ-БОРЛУУЛАЛТ-ХУВААРИЛАЛТ гэсэн зарчмыг баримтлан салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мега төсөл, хөтөлбөрүүдийг бүх талаар дэмжиж, улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах, иргэдэд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг шууд болон шууд бус хэлбэрээр шударгаар хүртээх боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.

Мөн одоо ажиллаж байгаа уурхайнуудынхаа үр ашгийг нэмэгдүүлэх, нөөц нь тогтоогдсон томоохон орд газруудыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэн, салбарын хөгжлийг тэтгэх тээвэр-ложистик, цахилгаан хангамж, технологийн усан хангамжийн дэд бүтцийг бүрдүүлэхээс гадна хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Салбарын сайдын хувьд эдгээр асуудал дагуулсан харилцаануудад хуулийн зөв гаргалгаа гаргаж, эрх зүйн тааламжтай, тогтвортой орчныг бүрдүүлэхийг гол зорилтоо болгож ажиллана" гэдгийг онцоллоо. 



8
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 13 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 13 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 13 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 18 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27