У.Хүрэлсүх: Өнгөрсөн 100 жилд эх орныхоо алтан хөрс, газрын хэвлийд ямар их баялаг байгааг нээн илрүүллээ

Л.Бямбажав
2023/02/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон уул уурхайн салбарын 100 жилийн ойн баярын хуралд оролцож, үг хэллээ.


Өнгөрсөн 100 жилд Монголын геологи, уул уурхайн салбар эх орныхоо алтан хөрс, газрын хэвлийд ямар их баялаг байгааг танин мэдэж, нээн илрүүлж, гар аргаар алт, нүүрс олборлодог байсан үеэс орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтэрсэн олон үйлдвэр, уурхайтай болон өргөжиж, геологи, уул уурхай, эрдэс баялаг судлалын олон мянган эрдэмтэн судлаач, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэн сургаж, үндэсний боловсон хүчний бааз суурьтай болсон төдийгүй Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч, эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжин дэвжиж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ тэмдэглэв.

Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй цаг үе, хил гааль, тээвэр ложистикийн хүндрэл бэрхшээлтэй он жилүүдийг хохирол багатай даван туулах, эдийн засгаа сэргээх, ард иргэдийнхээ амьжиргааг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд уул уурхайн салбар түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж, Монголын нийт ард түмэн, төр, засгийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв.

Уурхайчид, геологичид, инженерүүдийн хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд Монгол орны газар нутагт 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10 мянга гаруй орд, илрэлийг тогтоосон.

Өнөөдрийн байдлаар геологи, уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, Монгол Улсын эдийн засгийн дөрөвний нэгийг, нийт экспортын орлогын 90 гаруй хувийг, төсвийн орлогын 30 орчим хувийг, мөн нийт гадаадын хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн гол хөдөлгөх хүч болон хөгжиж байна.

Цаашид Монгол Улс байгалийн баялгаа олборлон баяжуулахын зэрэгцээ дотооддоо боловсруулан, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцоллоо.

Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарын 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээлцсэн геологичид, уурхайчид, эрдэмтэн мэргэд, инженерүүд болон салбарын үе үеийн ажилтан, албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч ойн баярын мэндийг хүргэлээ.


6
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 26 минутын өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 48 минутын өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 21 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 23 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 23 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 23 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27