Таксины жолоочийг хутгалж, тээшинд нуусаар УБ-аас Орхон аймгийн эмнэлэгт хүргэж өгчээ

Н.Мижидмаа
2023/02/02

Улаанбаатар хотод хувийн машинаараа такси үйлчилгээнд явж байсан иргэнийг хоолой, хэвлий хэсэгт нь хутгалж Орхон аймаг руу авч явсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Энэ оны нэгдүгээр сарын 31-нд иргэн “З” нь шөнийн цагаар /Toyota Sai/  маркийн автомашинаараа таксинд явж байхад нь 19 настай “А”  Сансарын автобусны буудлаас Хайлааст хүргүүлэхээр суухдаа таксины жолоочийг зодож, гар, хоолой, хэвлий хэсэгт нь хутгалжээ. Улмаар жолооч иргэнийг машиных нь багаажид хийж Орхон аймаг руу авч явж, бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэж өгөхдөө “ Би найзтайгаа муудалцаад хутгалчихлаа” гэх зүйлийг хэлээд зугтсан байсныг цагдаагийн байгууллагаас баривчилсан байна. Иргэнийг хутгалсан 19 настай “А” нь Орхон аймгийн харъяат бөгөөд энэхүү хэргийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж үйлдсэн гэх мэдээлэл байгаа юм. Хутгалуулсан иргэн Орхон аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Орхон аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж.



76
angry
4
care
8
haha
7
liked
21
love
46
sad
30
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18