Гал түймэр, угаараас сэргийлэх хоёр сарын аяныг эхлүүллээ

М.Төгөлдөр
2023/02/01

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран “Гал түймрийн аюул-Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх” аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аяныг дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ.

Дээрх байгууллагын албан хаагчид өөрсдийн чиг үүргийн дагуу айл өрхүүдээр орж хяналт шалгалтын ажлуудыг хийх юм байна. Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид гал түймрээс урьдчилсэн сэргийлэх чиглэлээр айл өрхийн цахилгааны холболт,  яндангийн залгаа зэргийг шалгаж дүгнэлт гаргаж зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажиллана. Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хийн мэдрэгчтэй эсэх, угаар мэдрэгчээ зөв байрлуулсан эсэх, яндан зуухны битүүмжлэл зэргийг шалгаж зайлшгүй засвар үйлчилгээ хийх айл өрхийн зуухыг засварлаж байгаа юм.

Албан хаагчид 10 хэсэгт хуваагдан өдөрт хоёр хорооны айл өрх бүрээр орно. Хяналт шалгалтаар явахад угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй, дамжуулагчтай мэдрэгчийг цахилгаанаас нь салгасан, авдартаа хийсэн зэрэг зөрчлүүд илэрч байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн хэлж байлаа. Тиймээс айл өрхүүдийг өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахыг анхаарууллаа.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18