Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэл эхэллээ

М.Төгөлдөр
2023/02/01

Шалгалтын бүртгэл 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 3 дугаар сарын 03-ны өдрийн 09:00 цаг хүртэлх 30 хоногийн хугацаанд явагдах бөгөөд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан таны материалыг цахимаар хүлээн авна. https://exam.csc.gov.mn/
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан.

Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн билээ.

ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН 09:00 ЦАГТ ЭХЭЛЖ, 3 ДУГААР САРЫН 3-НЫ 09:00 ХҮРТЭЛ 30 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЦАХИМААР ЯВАГДАНА.

Төрийн албаны ерөнхий шалгалтын тов

Улирал

Бүртгэл эхлэх

Шалгалт эхлэх

1

I

 2023.02.01 

2023.03.15

2

II

 2023.04.19 

2023.05.24

3

III

 2023.08.16 

2023.09.20

4

IV

 2023.10.18 

2023.11.22

 

Хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих, төрийн албаны шалгалтыг төрийн байгууллагын бодит эрэлт хэрэгцээнд тулгуурлан хүндрэл чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж, сонгон шалгаруулалтын орчин үеийн чиг хандлагыг нэвтрүүлэх, нийгмийн хэрэгцээ, шаардлагаас үүдсэн практикт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд Төрийн албаны зөвлөл 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам", "Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам", "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам", "Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам"-ыг нэгтгэж “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэлээ.

 

Мөн Засгийн газраас “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан  тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”-ыг баталсан бөгөөд УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛААС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛД ШИЛЖИН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЕРӨНХИЙ ШАЛГАЛТААР НӨӨЦӨД БҮРТГЭГДЭЖ, ТУСГАЙ ШАЛГАЛТАД ӨРСӨЛДӨН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛД ШИЛЖИН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ боллоо.

 

Цаашид төрийн тусгай, төрийн үйлчилгээний зарим удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтгах жагсаалт батлагдахтай холбогдуулан дээрх албан хаагчид болон төрийн албанд ажиллах хүсэлтэй нийт иргэдийг төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлээ баталгаажуулж амжилттай оролцохыг урьж байна.

 

 


0
angry
0
care
1
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18