Б.Чойжилсүрэн: Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн ч манай салбар сайн давж байна

Л.Бямбажав
2023/01/31

Эрчим хүчний сайд салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурал /2023.01.31/-ыг зарлан хуралдуулжээ.

Хуралд нийт 47 байгууллагын удирдлагууд танхим болон цахимаар оролцож, 2022-2023 оны өвөлжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн байна.

Энэ үеэр “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас "Цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 4.7%-аар өссөн бол 2022-2023 оны өвлийн горимын төлөвлөлт 2.45%-аар нэмэгдсэн нь гадна агаарын температур олон жилийн дунджаас илүү өндөр байгаатай холбоотой. Нэгдүгээр сарын 24-ний өдөр эрчим хүчний систем 1,474МВт хүрч ажилласан нь энэ өвлийн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна" хэмээн танилцуулав.


 

Үйлдвэр, компаниудад үүсээд буй өр, авлагыг бууруулахад онцгой анхаарч ажиллах, аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалтыг хуваарийн дагуу тогтмол хийх, 2023 оны мөнгөн урсгалыг сар бүр гаргаж танилцуулах, баяр ёслолын үеэр хариуцлагатай ажиллах зэрэг үүрэг даалгаврыг сайд Б.Чойжилсүрэн өгсөн.

Дулааны болон дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнууд богино хугацаанд өсөн нэмэгдэх хэрэглээний тооцооллыг гаргаж танилцуулахаар боллоо.

Энэ өвлийн цаг агаар олон жилийн дундажтай харьцуулахад хүйтэн байгаа ч салбарын хамт олон зүтгэлтэй ажиллаж, сайн давж байгааг онцолсон юм хэмээн Эрчим хүчний яам мэдээлэв.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18