Шинэ Үндсэн хууль: Төрийн өмчит их, дээд сургуулиудын төлбөрийг ТӨР даана

Л.Бямбажав
2023/01/31

Н.Энхбаяр тэргүүтэй улс төрийн намуудын төлөөллийн боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөл нь бүтцийн хувьд 5 бүлэг, 62 зүйл, 397 заалтаас бүрдэнэ. Шинэ Үндсэн хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс өөрөө зөвшөөрвөл УИХ-ын гишүүнээр зургаан жил ажиллах тухай заалтаас гадна хоёр танхимтай парламентад 90 гишүүн ажиллаж, Ерөнхий сайд ҮАБЗ-ийг тэргүүлнэ гэж оруулсан. 

Түүнчлэн "Монгол Улсын уугуул иргэн буюу гурван үеэрээ Монгол Улсын харьяат байгаагаас бусад иргэн давхар харьяалалтай байж үл болно" гэжээ. 

Мөн Шинэ Үндсэн хуулийн арван наймдугаар зүйлд " Бүх нийтийн ерөнхий боловсролыг засаг төрөөс үнэ төлбөргүй олгоно. Төрийн өмчийн их, дээд сургуульд суралцагчийн төлбөрийг засаг төрөөс бүрэн хариуцаж болно" гэж оруулжээ.

Одоогийн Үндсэн хуульд "Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗААЛТЫГ ДЭЛГЭРҮҮЛБЭЛ: 

1.Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

1/Монгол Улсын иргэн төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, үнэ хүндтэй, адил тэгш эрхтэй байна;

2/амьд явах эрхтэй. Өөрийн болон бусдын амь насыг хуулийн хүрээнд хамгаалах эрхтэй. Цаазаар авах ялыг хориглоно;

3/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах, хамгаалуулах эрхтэй. Өөрөө сайн дураар зөвшөөрөл өгөөгүй бол хэнийг ч шинжлэх ухаан, анагаах ухааны туршилтад оруулахыг хориглоно;

4/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хуулийн дагуу олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Засаг төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө; 

5/ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, амьжиргааны зохистой түвшинг хангахуйц цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

6/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах, тэжээгчээ алдах болон хуульд заасан бусад тохиолдолд засаг төрөөс тэтгэвэр, тэтгэмж, эд, мөнгөн тусламж авах, халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй;

7/эрүүл мэндээ хамгаалуулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Амь насанд шууд аюул занал учруулахуйц өвчин, осол, давагдашгүй хүчин зүйлд өртсөн тохиолдолд төрийн өмчийн эмнэлгийн байгууллагаас үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Засаг төрөөс үнэ төлбөргүй олгох зайлшгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээг хуулиар тогтооно. Иргэд засаг төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн эмнэлэг байгуулан ажиллуулж болно;

8/сурч боловсрох эрхтэй. Бүх нийтийн ерөнхий боловсролыг засаг төрөөс үнэ төлбөргүй олгоно. Төрийн өмчийн их, дээд сургуульд суралцагчийн төлбөрийг засаг төрөөс бүрэн хариуцаж болно. Иргэд засаг төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн их, дээд сургууль байгуулан ажиллуулж болно. Аливаа их, дээд сургууль ашгийн бус байна;


7
angry
1
care
1
haha
7
liked
0
love
2
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18