Өнөөдөр НАМЭХ-ны тэргүүнийг сонгох хурал болно

Л.Бямбажав
2023/01/30

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ны хурал энэ сарын 30-нд буюу өнөөдөр товлогджээ. Уг хурлаар тэргүүнээ сонгохоос гадна Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг нэрээ Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо гэж өөрчилнө. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр НАМЭХ-ны тэргүүнд Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн, сайд асан Д.Сарангэрэл нар өрсөлдөнө гэх мэдээлэл байна. 

НАМЭХ нь 1994 онд байгуулагдсан. Анх Д.Алтай даргатай “Эмэгтэйчүүд, хөгжил, хөдөлгөөн” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1998 онд хоёрдугаар чуулганаа хуралдуулж, МАСЭХ /Монголын ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо/ нэртэй болсон.

2010 оны аравдугаар сард МАН-ын 26 дугаар Их хурлын өмнө МАСЭХ-ны ээлжит 4 дүгээр чуулганаа хуралдуулж, шинэ бодлого, зорилгоо тодорхойлж, байгууллагын нэрээ Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо болгон дахин өөрчилж, үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн төрийн бус байгуулллага болон төлөвшиж хөгжиж эхэлсэн.

2011 оноос УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Харин 2014 оны 10 дугаар сард болсон ээлжит 6 дугаар чуулганаар УИХ-ын гишүүн асан  Ц.Цогзолмаа Ерөнхийлөгчөөр сонгогдон таван жил  ажилласан бол 2019 оноос хойш тус холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ажиллаж байгаа. 


3
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18