Зөвлөлдөх санал асуулга: Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэлцүүлэхийг та дэмжиж байна уу гэсэн асуулт оржээ

Л.Бямбажав
2023/01/30

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилготой “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдэх шат нэгдүгээр сарын 26-ны өдрөөс орон даяар эхэлсэн. 

Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай бөгөөд нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны  хоёругаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.

 Санал асуулгын нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авна. Үүнд Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй бөгөөд улсын хэмжээнд 1570 иргэнийг нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамруулах юм байна.

Зөвлөлдөх санал асуулгын агуулга нь зургаан бүлгээс бүрдэнэ. 

Үүнд:

  • Иргэний болон  улс төрийн эрх, хариуцлага,
  • Парламентын ардчилал, 
  • Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах,
  • Нийгмийн тулгамдсан асуудал, 
  • Бусад гэсэн агуулгын хүрээнд нийтдээ 30 асуулт боловсруулж, 0-10 хүртэл оноогоор үнэлэх юм байна.

Эдгээр асуултуудыг олон нийтээс нууцалж буй. 

Парламентын ардчилал гэсэн бүлэг зургаан асуултаас бүрдэх бөгөөд сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж буй Үндсэн хуулийг шинэчлэхтэй холбоотой доорх асуултыг багтаажээ.
  • 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу батлан гаргах хуулиудыг баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнг нь үзэх шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу? (Үүнийг 0-10 хүртэл оноогоор үнэлбэл, 0 бол ерөөсөө дэмжихгүй, 10 бол бүрэн дэмжинэ, 5 бол яг дунд нь )
  • Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулж хэлэцүүлэхийг та дэмжиж байна уу? (Үүнийг 0-10 хүртэл оноогоор үнэлбэл, 0 бол ерөөсөө дэмжихгүй, 10 бол бүрэн дэмжинэ, 5 бол яг дунд нь )
  • Иргэдийг төлөөлөх парламентын  чадавхыг нэмэгдүүлж, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг та дэмжиж байна уу? (Үүнийг 0-10 хүртэл оноогоор үнэлбэл, 0 бол ерөөсөө дэмжихгүй, 10 бол бүрэн дэмжинэ, 5 бол яг дунд нь )
  • Монгол Улсын Их хурлын сонгуулийг явуулахдаа олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулах нь зөв гэдэгтэй та санал нийлэх үү? (Үүнийг 0-10 хүртэл оноогоор үнэлбэл, 0 бол ерөөсөө дэмжихгүй, 10 бол бүрэн дэмжинэ, 5 бол яг дунд нь )
  • Улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр зарцуулалтыг ил тод, олон нийтийн хяналттай болгох эрх зүйн шинэчлэлтийг яаралтай хийх шаардлагатай гэдэг саналыг та дэмжиж байна уу? (Үүнийг 0-10 хүртэл оноогоор үнэлбэл, 0 бол ерөөсөө дэмжихгүй, 10 бол бүрэн дэмжинэ, 5 бол яг дунд нь )
  • Улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж, бодлогын нам болгохыг та дэмжих үү? (Үүнийг 0-10 хүртэл оноогоор үнэлбэл, 0 бол ерөөсөө дэмжихгүй, 10 бол бүрэн дэмжинэ, 5 бол яг дунд нь )

Нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамгийн сүүлийн удаа буюу 2020 онд явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авсан 1570 хүн хамрагдана. 



15
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18