Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Н.Мижидмаа
2023/01/29

2023 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Увс, Завханы ихэнх нутаг, Ховд, Говь–Алтайн хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна .

Нэгдүгээр арав хоногий дунд үеэр уулаараа бага зэргийн цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 4–9 м/с байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөлийн баруун өмнөд, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна . Хур  тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна .

 Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хугацааны эхээр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зарим газраар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд зарим үед 14–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутаг болон Дорнодын хойд хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтий, Дорнодын ихэнх хэсэг болон Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр уулархаг нутгаар бага зэргийн цас орж, салхи ихэнх нутгаар 14–16 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд зарим газраар цас орж, салхины хурд 5–10 м/с байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн ихэнх сумдын нутаг болон Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна .

 Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хагастаа буюу ялангуяа Увс, Завханы нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Хөвсгөлийн баруун хэсгээр ОЖД–аас хүйтэн, харин зүүн аймгуудын зарим сумдын нутгаар буюу ялангуяа Хэнтий, Дорнодын нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар ОЖД–аас ахиу орох магадлалтай байгаа бол Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногт үе үе Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх магадлалтай байгаа бол хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, агаарын температур ОЖД–аас 1–4 °С–аар хүйтэн байх төлөвтэй байна. Бусад хугацаанд харьцангуй цас, агаарын температур дунджийн орчим болон дунджаас 1–2 °С–аар  дулаан байх төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ


2
angry
0
care
3
haha
9
liked
3
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авлаа 4 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Тэтгэврийн доод хэмжээг 1500000 төгрөг болгох хэрэгтэй 5 цагийн өмнө
Г.Гантуяа: "Элсэлтийн шалгалт-2025"-ын математикийн хичээлийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 5 цагийн өмнө
Ирээдүйг бүтээлцэх 100 оюутанд ХААН Банк тэтгэлэг олгоно 6 цагийн өмнө
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа 6 цагийн өмнө
П.Наранбаяр: 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хууль өргөн мэдүүлнэ 7 цагийн өмнө
​С.Одонтуяа: Сүүлийн үед ураны асуудал нэлээд яригдаж байна 7 цагийн өмнө
Т.Мөнхсайхан: Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь анхаарах бодлого хэрэгжүүлнэ 8 цагийн өмнө
О.Алтангэрэл: Гэр бүлийн хуулийг өргөн барьж батлуулна 8 цагийн өмнө
​Солонготын даваанд цас орсны улмаас хальтиргаа үүсжээ 8 цагийн өмнө
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 80 хүн амиа алджээ 9 цагийн өмнө
960 алба хаагчид ногоон бүсэд хяналтаар ажиллаж байна 9 цагийн өмнө
Э.Цэндбаатарын 13 дахь тулаанаа хийнэ 9 цагийн өмнө
​25 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хаана 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 1410 тохиолдол батлагдсан байна 10 цагийн өмнө
​Монголбанк 1097.1 кг үнэт металл худалдан авчээ 10 цагийн өмнө
Таван дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлана 11 цагийн өмнө
Зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар нэмэгджээ 11 цагийн өмнө
​Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ 11 цагийн өмнө
Ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү 11 цагийн өмнө