Зудын аюулаас болж 2200 хүүхэд хичээлээс завсардах эрсдэлтэй байна

Л.Бямбажав
2023/01/27

НҮБ-ын Хүүхдийн Сангийн баг цас зудын байдалтай байгаа баруун аймгийн зарим сумдад ажиллаж нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь тодорхой дэмжлэг үзүүлжээ. 

Аймаг, орон нутгийн захиргаа, малчид хамтран өвөлжилтийн бэлтгэл хангасан хэдий ч энэ өвөл урьд жилүүдээс илүү хүйтэрсэн, зун ногооны гарц муу гантай байсантай холбоотойгоор өвөлжилт хүндрэхэд нөлөөлсөн тухай малчид ярьж байна.

Зудад өртсөн малчдад эрүүл мэнд болон нийгмийн суурь тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд машин техник, бензин түлш, эм, өвс тэжээл зайлшгүй хэрэгтэй байна.

Ялангуяа малчдын хүүхдүүдэд дулаан гутал хувцас, эм витамин хэрэгцээтэй байгаагаас гадна зам цасанд хаагдаж алслагдсан бүс нутгийн сурагчид сургуульдаа ирж чадахгүй улмаар хичээл, цэцэрлэгээсээ завсардах эрсдэлтэй буй. Энэ талаар  Хүүхдийн сангийн хүмүүнлэгийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Б.Цогтбаатар "Улсын хэмжээнд 11 аймгийн 22 сумын малчид зудтай өвөлжиж байна. Эдгээр таван суманд сургуулийн насны 7000 гаруй хүүхэд байгаагаас 2200 орчим нь зуданд өртсөн малчин өрхийн хүүхдүүд байсан" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18