Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д хүргүүлэв

Л.Бямбажав
2023/01/27

Ардчилсан Нам(АН)-ын ҮБХ-ны ээлжит бус хурал энэ сарын 19-ны өдөр болж, намын даргаа сонгосон. 

Тус хуралд 300 гаруй гишүүн оролцсон бөгөөд 293 нь саналын эрхтэй байснаас,

  • БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр 152
  • Сангийн сайд асан С.Баярцогт 129 
  • УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа 12 санал тус тус авсан. 

Улмаар Ардчилсан намын даргаар Лу.Гантөмөрийг Их хурлаараа батламжилсан. Тэгвэл өнөөдөр /2023.01.27/ Дээд шүүхэд Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүргүүллээ. 

Энэ үеэр  АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Улсын дээд шүүхээс АН-ыг даргагүй гэдэг тогтоол гаргасан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АН-ын төлөөллийн дээд байгууллага болох ҮБХ-ноос намын даргаа хууль дүрмийн дагуу сонгосон. Одоо хуулийн ямар нэгэн зөрчил байхгүй. Нөгөөтэйгүүр АН-ын шинэ баталсан дүрмийн дагуу ҮБХ хурлаа хийж, намын даргаараа Лу.Гантөмөрийг сонгосон. Хуулийн дагуу бид холбогдох материалаа бүрдүүлж өгч байна" гэлээ. 


С.Эрдэнийн талын АН-ын зүгээс Лу.Гантөмөрийг даргаар сонгосон  Их хурлыг хууль бус хэмээн үзэж, мөн АН-ын даргыг тодруулах сунгааныг зарласан. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн зохион байгуулж буй АН-ын даргын сонгуульд

1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат

2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан

3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр

4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд

5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар

6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн

7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлжээ. 



1
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18