Б.Жавхлан: Монгол Улс зээлжих зэрэглэлээ амжилттай хадгалж чадсан, энэ онд ч хадгалахыг хичээж ажиллана

Л.Бямбажав
2023/01/27

 Монгол Улсын Засгийн газраас эдийн засгаа сэргээхэд чиглэсэн боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрч сайжирсан байна. 2023 оны эдийн засгийн төсөөлөл илүү эерэг болж байна.

Засгийн газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн “Номад” өрийн зохицуулалтын арга хэмжээ, 2021 онд авч хэрэгжүүлсэн “Сенчири” өрийн зохицуулалтын арга хэмжээний үр дүнд 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эргэн төлөгдөх хуваарьтай Чингис бондын хоёрдугаар транч болох 10 жилийн хугацаатай, 5.125 хувийн хүүтэй, нийт 1.0 тэрбум ам.долларын дийлэнх хэсгийг дахин санхүүжүүлж, үлдээд байсан 136.8 сая ам.долларын төлбөрийн эргэн төлөлтийг 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд бүрэн төлж барагдуулсан.

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр 2022 онд 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай Самурай бондын эргэн төлөлтийг төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад 2022 оны эхэнд 1.3 хувь байсан өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт (CAR)-ийг зохистой түвшинд хүргэж тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гараад байна.


 Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Fitch, S&P, Moodys агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг жил бүр үнэлдэг. Энэ хүрээнд Fitch болон S&P агентлагууд 2022 оны зээлжих зэрэглэлийн үнэлгээг тав, долдугар сард хийсэн бөгөөд олон улсын эдийн засаг Ковид-19 цар тахлын дараах сэргэлтийн арга хэмжээг авч мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, дэлхий даяар инфляци огцом нэмэгдэж, Орос Украинын зэвсэгт мөргөлдөөн болон БНХАУ-ын тэг ковидын хатуу бодлого хэрэгжиж байгаа энэ хүнд цаг үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан.Энэ онд ч хадгалахыг хичээж ажиллана гэж Сангийн сайд Б.Жавхлан тодотголоо. 

Тэрбээр "Манайхтай зээлжих зэрэглэл ижил олон орон ихэнх нь зээлжих зэрэглэл буурсан, зарим улс дефолт зарласан. Засгийн газрын баталгаатай хэсгээс нь эхлээд эрсдэлгүй болгоод явж байгаа. Энэ нь төв банкны валютын нөөц хэр хэмжээгээр нэмэгдэх вэ гэсэн ганц зүйлээс хамаарна. Өөрөөр хэлбэл төлбөрийн тэнцлийн алдагдлыг хэрхэн богино хугацаанд бууруулж чадах вэ гэдгээс шалтгаална. Төлбөрийн тэнцлийг богино хугацаанд бууруулах боломж нь экспорт. Сайн мэдээ дуулгахад бид ковидын хүнд үеийн хүнд нөхцөлд маш нарийн горимоор экспортоо нэмэгдүүлж ирсний үр дүнд 18 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан бол 30 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ хэмжээгээр төсвийн орлого нэмэгдэж, валютын орлого ч аажмаар нэмэгдэх хандлагатай байна" гэв.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18