Д.Амарбаясгалан: Эрх баригчид шинэ Үндсэн хууль бичих захиалга өгөөгүй

Н.Мижидмаа
2023/01/25

 ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан /2023.01.25/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Өчигдрөөс эхлэн нийгэмд Монгол Улсын Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулахад бэлэн болсон гэх мэдээлэл олон нийтийн сувгаар нэлээд явж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, өөрчлөлтийн асуудал яригдах бүрт Үндсэн хуулийг шинээр хийх ёстой эсвэл,  нэмэлт өөрчлөлт хийх ёстой гэдгийг Монголын ард түмэн олон түвшинд илэрхийлдэг. Ялангуяа Ардын их хурлын депутатаар ажиллаж, ардчилсан Үндсэн хуулийг баталсан, ахмадуудын зүгээс тухайн үеийн хоёр танхимтай парламенттай болох ёстой гэх асуудлыг нэг хэсэг нь хөнддөг. Нөгөө талд зарим улс төрийн намууд хоёр танхимтай парламентын хэлбэр рүү шилжих ёстойг ярьдаг. Мөн зарим улс төрийн намаас нэмэлт өөрчлөлт хийх замаар гишүүдийг тоог нэмж, тогтолцоог өөрчлөх ёстой гэдгийг илэрхийлдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа.

 Монгол Улсын Засгийн газар шинээр Үндсэн хууль бичих санаархлыг гаргаагүй.Үндсэн хуулийг шинээр биччихлээ гээд шууд баталчихгүй. Үүнийг Монголын нийт ард түмэн шийднэ.

Өнөөгийн хэрэгжиж буй Үндсэн хуулиар ч энэ асуудлыг тодорхой заасан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр бичих тухай ойлголтыг иргэдэд сайн ойлгуулах ёстой. Нэмэлт өөрчлөлт гэдэг нь тодорхой цөөн тооны заалтыг өөрчлөх замаар өнөөгийн тулгамдаж буй асуудлыг шийдэхэд гол зорилго оршдог. Шинэ Үндсэн хууль гэдэг нь одоогийн хэрэгжиж буй Үндсэн хуулийн 35 орчим хувиас илүү хэмжээний өөрчлөлтийг хийх болсон тохиолдолд шинэ Үндсэн хуулийг ярина гэдэг. Энэ утгаараа МАН-д, Ерөнхий сайдад улс төрийн намуудаас шинээр бичих эсвэл нэмэлт өөрчлөлт хий гэдэг шаардлага тавьдаг. Энэ бүгдэд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан болсон иргэдийн чуулганд байр сууриа илэрхийлсэн. Бусад улс төрийн арга хэмжээнд байр суурийг илэрхийлж байлаа" гэв. 




2
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18