Лондон хотын Хөрөнгийн биржийн нэвтрүүлсэн хүлэмжийн хийн арилжааны тогтолцоог МУ-д нэвтрүүлэх чиглэлээр ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ

Н.Мижидмаа
2023/01/25

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Лондон хотноо хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус хотын Хөрөнгийн биржид зочилж, биржийн хувьцаа, тогтмол орлоготой санхүүгийн хэрэгсэл, анхдагч зах зээлийн асуудал хариуцсан захирал Чарли Волкер, олон улсын бизнес хөгжлийн газрын захирал Том Атенборо нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Лондоны хөрөнгийн бирж Монголын Хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулагдах шинэ хотын бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцов.

Талууд хөрөнгийн биржүүдийн хооронд тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх, давхар бүртгэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төрийн өмчит компаниудын хувьчлалыг хийх, банк, санхүүгийн байгууллагууд, бусад төслүүдэд хөрөнгө татах нөхцлийг бүрдүүлж Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Лондоны хөрөнгийн биржээс 2023 оны 6 дугаар сард зохион байгуулах арга хэмжээнд Монгол Улсын холбогдох байгууллагуудыг оролцуулж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах боломжоор хангах, тус биржийн нэвтрүүлсэн хүлэмжийн хийн арилжааны тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлээр ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18