ҮХЦ-ийн даргын овгийг худал бичсэн тул Х.Баттулгын гомдлыг хүлээж аваагүй буцаажээ

Л.Бямбажав
2023/01/25

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар ҮХЦ-д энэ сарын 16-ны өдөр гомдол гаргасан билээ. 

Өөрөөр хэлбэл,  иргэн С.Баярцогт нарт холбогдох хэргийг хууль зөрчин цагаатгасан нь хуульд байхгүй "механизм"-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар гомдол гаргасан. 

Тэрбээр тус албан бичигтээ ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын овгийг Луен хэмээн бичсэн. Тэгвэл Х.Баттулга нь Н.Чинбатын овгийг “Луен” гэж  илэрхий худал, ташаа бичсэн гэх мэдээлэл байна. 

 Тодруулбал, иргэн Х.Баттулга Цэцийн Тамгын газрын бүртгэлийн ажилтанд албан ёсоор хүлээлгэн өгсөн мэдээлэл нь “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах тухай” гэсэн хаягтай байсан. Харин энэ мэдээллээс гадна адил агуулга бүхий “бичиг”-ийг иргэн Х.Баттулга дугтуйлж давхар өгсөн байсан. Түүнийгээ “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Луен овогт Намжилын Чинбатад" гэж хаягласан байв. Нэгэнт Цэцийн даргын ургийн овгийг илэрхий худал, ташаа бичсэн байсан, түүнээс гадна хуулийн болон албан бичиг хөтлөлтийн холбогдох журмын шаардлагад нийцээгүй буюу үнэн зөв байх үндсэн шаардлагыг хангаагүй тул тус “бичиг”- ийг тухайн иргэнд нь буцаасан" гэж  эх сурвалж мэдээллээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат нь Улсын бүртгэлд албан ёсоор Намжил овогтой гэж бүртгүүлжээ. 

 Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ҮХЦ-д гаргасан дээрх гомдолтой холбоотойгоор иргэн С.Баярцогт хэвлэлд өгсөн яриандаа тэрбээр "Үндсэн хуулийн цэц иргэний асуудлыг авч хэлэлцдэггүй. Тэгэхээр тэр асуудал надтай холбоотой асуудал огт биш. ҮХЦ бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Дээд шүүхийн гаргасан шийдвэрүүдэд асуудал тавьдаг. Надтай холбоотой асуудлыг Дээд шүүхийн эрүүгийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдсэн. Х.Баттулга асуудлаа олж тавиагүй цэвэр улс төрийн зорилготой акц болсон болов уу гэж харж байгаа" хэмээн ярьсан. 




2
angry
0
care
6
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 5 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 7 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 9 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18