С.Ганбаатар: МАН нүүрсний хулгайгаа дарахын тулд "аймшигтай" хууль оруулж ирлээ

Л.Бямбажав
2023/01/20

УИХ дахь АН-ын бүлгээс Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга  О.Цогтгэрэл "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай гэсэн гоё нэртэй хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнд байр сууриа илэрхийлэх шаардлага гарч ирлээ. Учир нь энэ нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдсан, хязгаарлалт хийх гэсэн, албан ёсны сошиал хуудсуудыг хаах эрхийг өгөх гэсэн олон зүйлс үүний цаана байна. 

Энэ хууль гарснаар олон нийтийн сүлжээнд харин хүний эрхийг зөрчсөн, дарга нарын эрхийг хамгаалах зорилготой заалтууд олон байна. Энэ хуулийг дэмжихгүй, хаврын чуулган хүртэл ажлын хэсэг гараад ажиллах нь зөв" гэлээ. 


УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Монголчуудын амыг барих хууль оруулж ирлээ. МАН-ынхан нүүрсний хулгайг дарахын тулд Монголын ард түмний нийгмийн сүлжээний амыг барих хууль хэлэлцэх гэж байна. Нийгмийн сүлжээ, хэвлэлийн байгууллагуудын амыг барих хууль оруулж, нүүрсний хулгайгаа дарах гэж байна. Хэвлэлийнхэн давалгаалж энэ хуулийг эсэргүүцэх ёстой. Хосоо шувтруулахаасаа эрх баригчид үхтэлээ айж байна. Ардчиллын амин сүнс, эд эс нь мэдээлэл юм. МАН ардчиллаа устгахаар заналхийлж байна. Иргэдийн мэдэх эрх, мэдээлэл авах эрхийг хаасан. Ард иргэдийн мэдээлэл авах эрхийг хаасан "аймшигтай" хууль оруулж ирлээ. Бид өөрсдөөсөө хамаарах бүхнээ хийнэ" гэлээ. 


2
angry
1
care
2
haha
5
liked
12
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18