Н.Учрал: Уул, ус, хадны зурагтай хүн биш хүн хогуудыг би шүүмжилж байгаа

Л.Бямбажав
2023/01/20

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно гэсэн заалт орсон нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. 

Уг заалтын талаар тус хуулийг санаачлагч Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал чуулганы хуралдаан дээр тайлбар хийлээ. 

Тэрбээр "Хуулийн 6.3 дахь заалтыг нийгэм буруу ойлгож, шүүмжилсэн. Тийм учраас энэ заалтыг хассан. Мөн нэр бүхий сэтгүүлчдийн санал болгосноор харгалзаж үзэх үндэслэл дээр олон нийтэд нөлөө бүхий гэдэг энэ заалтыг хуулийн төслөөс хассан.

Мөн гүтгэх, доромжлох гэдэг заалт хэвлэлийн эрх чөлөөнд халтай юм гэдэг тодорхой санал өгсөн учраас цахим гадуурхал дотроо буюу хүнийг заналхийлэх гэдэг агуулгаар явж болно гэж үзсэн. Тиймээс энэ хуулиар гүтгэх, доромжлох гэдэг ерөнхий агуулгыг анхнаасаа хуульчилж өгөөгүй. Зөрчилтэй контент дотор 11 заалт хамаарч байгаа учраас энд ямар ч асуудал одоо үүсэхгүй. Хэвлэлийн эрх чөлөөнд халтай биш. Төрийн үүргийг 80 хувь хуульчилсан, хохирогчдыг хамгаалах хууль болсон.Өнөөдөр гэхэд таван өмгөөлөгч надад хандсан. Манай хүүхдүүд рүү садар самууныг сурталчилсан, үүнээс үүдэж асуудал үүсч байна гэж хандлаа. Би тэр троллууд буюу уул, ус, хадны зурагтай байгаа хүн биш хүн хогуудыг би шүүмжилж байгаа. Тийм учраас тэр троллууд  битгий энэ асуудалд оролц. Цахим залилан цаг, минут тутам өсч байна. Тийм учраас энэ хуулийг батлах шаардлагатай" гэлээ. 

Үдээс хойш чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийг батална. 


18
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18